Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна
Ахмад настнуудад зориулсан Геронтологийн үндэсний төвийн шинэ байр ашиглалтад орлоо
“Монгол-Солонгосын хотын эрчим хүчний өөрчлөлтийн форум”-ыг зохион байгууллаа
Голомт банкны нэрэмжит “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2026 оны шилдэг 100 оюутан тодорлоо
Гал түймрийн аюулыг эрт илрүүлэх зориулалт бүхий өндрийн камерыг 13 байршилд байршууллаа
Шахмал түлш борлуулах цэгүүдийн байршлыг хүргэж байна
Өнөөдөр Монголын 5 бөх хүч сорино
Иргэд орон нутагтаа чанартай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан
Азийн наадмын жүдо бөхийн 57 кг-ын жинд 18 настай Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртлээ
Дэлхийн дээвэрт гарсан хоёр хөлгүй Марк Инглис
Шинэ Зеландын иргэн Марк Инглис 2006 онд дэлхийн дээвэр Эверестэд гарсан нэгэн. Уулчин хүн бүрийн л мөрөөдөл, тэгээд ч жил бүрий л Эверестэд өчнөөн олон уулчин авирдаг болохоор гайхаад баймаар зүйлгүй мэт. Ганцхан Инглис бол 20 жилийн өмнө хоёр хөлөөсөө салсан хүн. Гэхдээ тэр дэлхийн хамгийн өндөр цэгт хөл тавьж үзэх гэсэн насан туршийн мөрөөдлөө орхиогүй нь энэ.

Тэр 1982 онд Шинэ Зеландын Маунт Кук ууланд авирч явахдаа хоёр хөлөө хөлдөөж тайруулахад хүрсэн ч уулчны мөрөөдлөө орхиогүй.

Эмч нар аргагүйн эрхэнд түүний хөлийг өвдөгнөөс нь доогуурхан тайрсан ч Инглис тун удалгүй хиймэл хөл дээрээ явж эхэлжээ. Бүхий л уулчны мөрөөдөл Эверест байдаг болохоор тэр ч ялгаагүй энэ л оргил руу гарах гэж удаан хугацааны турш дасгал сургууль хийжээ
Эверестэд авирахад тэр 40 хоног зарцуулж, ёстой хүнд хүнд шалгуур давсан гэж болно. 6400 метрийн өндөрт түүний нэг хиймэл хөл нь эвдэрсэн ч тэр өөрөө зассан байна.

Мэдээж тэр энэ бүхнийг урьдчилан тооцож сэлбэгтэй гарсан нь оножээ. Энэ бүхний эцэст тэрээр өөрийнхөө мөрөөдлийг биелүүлж дэлхийн дээвэрт гарч чадсан байна.
Тэрээр уулын нэг талаас нь гарч, нөгөө талаар нь буусан юм. Гэхдээ энэ нь энэ оргилд гарсан бүхий л түүхийн туршид бас шинэ зам байсан гэнэ.
Шинэ Зеландын ерөнхий сайд Хелен Кларк уулчинд биечлэн талархал дэвшүүлж Эверестэд авирч оргилд нь гарна гэдэг бол уулчин хүн бүзрийн мөрөөдөл, амжилт, гэхдээ Марк Инглисийн хувьд бүр ч чухал үйл явдал гэсэн байна.
Гималайн уулын ноён оргил Эверестэд хамгийн анх 1953 оны тавдугаар сарын 29-нд Эдмунд Хиллари, Дэнзэн Норгай хоёр авирч гарсан юм.

0 Сэтгэгдэл