“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан үйлдсэн иргэнд торгох ял оногдууллаа
"Улаанбаатарын хавар” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг төв талбайд болно
Нийслэлд шинээр баригдаж буй барилга байгууламжуудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна
Визийн хугацаа хэтрүүлсэн 12 улсын 87 иргэнийг албадан гаргажээ
Үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг 22 сургууль хамтарч ажиллана
ГССҮТ-өөс Дархан нэгдсэн эмнэлэгтэй хамтарч, орон нутагт осол гэмтлийн үеийн тусламж үйлчилгээг өргөжүүлнэ
Хаяг, зар сурталчилгааны байгууламжийн стандартыг хангасан жишиг гудамж бий болгоно
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг АТГ-т шалгуулахаар хүсэлт өгч байна
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН ЗАР
“National Geographic”-иас “Монгол вундеркинд 2013” олимпиад зарлав
Дэлхийд алдартай “National Geographic” сэтгүүл монгол хэлээр гарах болсноор АНУ-ын Үндэсний Газарзүйн нийгэмлэгийн төрөл бүрийн төсөл, хөтөлбөрүүдэд монголчууд оролцох боломжтой болсон. Үндэсний газар зүйн нийгэмлэг 1993 оноос хоёр жил тутамд “National Geographic”-ийн дэлхийн аварга шалгаруулах хүүхдийн олимпиад зохион байгуулж ирсэн юм. Энэ удаа “Монгол вундеркинд 2013”-ын гурван ялагч дээрх олон улсын олимпиадад оролцох ажээ. Олимпиадын асуултууд нь “National Geographic”-ын агуулга, стандартаар явагдаж, оролцогчид асуултын 20 хувьд нь англи хэлээр хариулах аж.
“Монгол вундеркинд 2013” олимпиадын нээлт ирэх 30–нд МУИС-ийн Газарзүй, Геологийн Сургууль дээр болох нь. Нэгдүгээр шатанд оролцогч хүүхдүүд хувилбарт хариу бүхий тест бөглөнө. Тестийн асуултын 80 хувь нь монгол, үлдсэн 20 хувь нь англи хэл дээр байх юм. Нэгдүгээр шатны шалгаруулалтаас тунасан 100 сурагч хоёрдугаар шатанд өрсөлдөж шилдэг 50 нь гуравдугаар шатанд оролцох эрх авах юм байна. “Монгол вундеркинд 2013” олимпиадын хамтран зохион байгуулагч нь NTV телевиз бөгөөд маш сонирхолтой шинжлэх ухаан, танин мэдэхүйн хүүхэд, гэр бүлд зориулсан шоу нэвтрүүлгийн бэлтгэл ажил хийгдэж байгаа аж.
Эхний хоёр шатнаас шалгарсан 50 сурагч телевизийн таван цуврал нэвтрүүлэгт оролцон нэвтрүүлэг тус бүрээс нэг сурагч шалгарна. Харин сүүлийн шатанд үлдсэн таван сурагчийг шувтаргын нэвтрүүлэгт оролцуулж эрдэм мэдлэгийг нь сорьж гурван ялагч тодруулах юм байна. Энэ гурван ялагч ирэх долоодугаар сард эх орноо төлөөлөн ОХУ-ын Санкт Петербург хотод болох “National Geographic”-ийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийг зардлын хамт гардан авна.
Дэлхийд алдартай “National Geographic” сэтгүүл монгол хэлээр гарах болсноор АНУ-ын Үндэсний Газарзүйн нийгэмлэгийн төрөл бүрийн төсөл, хөтөлбөрүүдэд монголчууд оролцох боломжтой болсон. Үндэсний газар зүйн нийгэмлэг 1993 оноос хоёр жил тутамд “National Geographic”-ийн дэлхийн аварга шалгаруулах хүүхдийн олимпиад зохион байгуулж ирсэн юм. Энэ удаа “Монгол вундеркинд 2013”-ын гурван ялагч дээрх олон улсын олимпиадад оролцох ажээ. Олимпиадын асуултууд нь “National Geographic”-ын агуулга, стандартаар явагдаж, оролцогчид асуултын 20 хувьд нь англи хэлээр хариулах аж. “Монгол вундеркинд 2013” олимпиадын нээлт ирэх 30–нд МУИС-ийн Газарзүй, Геологийн Сургууль дээр болох нь. Нэгдүгээр шатанд оролцогч хүүхдүүд хувилбарт хариу бүхий тест бөглөнө. Тестийн асуултын 80 хувь нь монгол, үлдсэн 20 хувь нь англи хэл дээр байх юм. Нэгдүгээр шатны шалгаруулалтаас тунасан 100 сурагч хоёрдугаар шатанд өрсөлдөж шилдэг 50 нь гуравдугаар шатанд оролцох эрх авах юм байна. “Монгол вундеркинд 2013” олимпиадын хамтран зохион байгуулагч нь NTV телевиз бөгөөд маш сонирхолтой шинжлэх ухаан, танин мэдэхүйн хүүхэд, гэр бүлд зориулсан шоу нэвтрүүлгийн бэлтгэл ажил хийгдэж байгаа аж.
Эхний хоёр шатнаас шалгарсан 50 сурагч телевизийн таван цуврал нэвтрүүлэгт оролцон нэвтрүүлэг тус бүрээс нэг сурагч шалгарна. Харин сүүлийн шатанд үлдсэн таван сурагчийг шувтаргын нэвтрүүлэгт оролцуулж эрдэм мэдлэгийг нь сорьж гурван ялагч тодруулах юм байна. Энэ гурван ялагч ирэх долоодугаар сард эх орноо төлөөлөн ОХУ-ын Санкт Петербург хотод болох “National Geographic”-ийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийг зардлын хамт гардан авна.
0 Сэтгэгдэл























