АББҮХ-ны дэргэдэх Эрдэмтдийн зөвлөл хагас коксон түлш үр дүнгээ өгсөн гэж дүгнэлээ
"Дэд сайдын асуудлаа буцаахгүй бол Засгийн газрыг огцруулах бичгийг УИХ-д өргөн барина"
Хувийн аж ахуйн нэгжүүдийн камеруудыг Нийслэлийн цагдаагийн шуурхай удирдлагын төвд холбож байна
Хяналт шалгалтаар 509 зөрчлийг илрүүлжээ
Нийслэлийн 2026 оны төсвөөр шинээр 207 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ
Энэ онд 13 байршилд 95 мянган ам.метр явган хүний замыг шинэчиллээ
Томуу, томуу төст өвчин “Улсын хэмжээний дэгдэлт”-ийн түвшинд байна
09:00 цагийн байдлаар нийтийн тээврийн 1181 автобус иргэдэд үйлчилж байна
Баянзүрх дүүргийн 45 болон 268 дугаар цэцэрлэгийн засварын ажил дууслаа
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн
САГСАН БӨМБӨГИЙН ОДОД АМРАЛТЫН ӨДРӨӨР ДОРГИОНО
“Үндэсний супер лиг”-ийн “Бүх оддын” тоглолт энэ амралтын өдрүүдэд болно. Бямба, ням гарагт шилдэг, легионер тоглогчид үзэгчдийн нүдийг хужирлах юм. Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулж буй тоглолтын тасалбар тусдаа үнэтэй. Тодруулбал, маргааш болох ур чадварын тэмцээн 5000 төгрөгийн тасалбартай байх бол ням гарагийн холимог одод, бүх оддын тоглолтыг 3000 төгрөгөөр үзэх боломжтой. Хоёр өдрийн тоглолтын талаар товч танилцуулъя.
Спортын төв ордны “А” зааланд лигийн долоон багаас шалгарсан шилдэг 30 сагсчин хоёр багт хуваагдан өрсөлдөнө. Энэ үеэр холбон тоглогчдын ур чадварыг шалгасан үзүүлбэрүүд болох юм. Тухайлбал, олон улсын “Бүх оддын” шоунд гардаг шиг гурван онооны шидэлт, слам-данк буюу цагираг дээрээс довтлох үзүүлбэр, багийн тэмцээн зохиогдоно. Нийт 30 тоглогчийн дотор “Эрдэнэдрийлинг Ригс”, “ТЛЖ-13”, “СБЛ Хүлэгүүд”, “Танан Гарьд”, “Баянзүрх Буллс” багийн 3-5 тамирчин хуваарилагдсан бол “Харцага”, “Эхлэл” багаас нэг нэг сагсчин оролцох юм. Харин багийн тэмцээнд дөрвөн баг өрсөлдөхөөр болжээ. Бүрэлдэхүүнд багийн эзэн, одоо тоглож буй хоёр тамирчинтай хамт орж гурвын эсрэг гурав тоглолт хийнэ. Холбон тоглогчийн ур чадварын тэмцээнд зургаан тамирчин оролцохоор бүртгүүлснээс “СБЛ Хүлэгүүд”-ээс О.Сэргэлэн, М.Бадрах нар хамт орох юм. Бусад нь багаасаа ганцаараа оролцоно. Харин гурван онооны шидэлтийн тэмцээнд оролцох долоон тамирчны хоёр нь “Эрдэнэдрийлинг Ригс”-ийн тамирчин байгаа аж. Слам-данк буюу цагираг дээрээс довтлох үзүүлбэрт нийт таван багийн найман тамирчин өрсөлдөнө. Тухайлбал, “Баянзүрх Буллс”-ын Х.Бат-Эрдэнэ, Дикори Жонс, “СБЛ Хүлэгүүд”-ийн Б.Билгүүн, Девон Кларк, Маркус Хэммондс нар, “ТЛЖ 13”-аас Кэндрик Блэк, “Танан Гарьд”-ын Фрэдди Вүүдс, “Эрдэнэдрийлинг Ригс” багийн Маркус Скиннер слам-данк үзүүлнэ. Эдний дунд Спортын ордны шийдийг хагалсан “хэрэгтэн” Д.Кларк байгааг та анзаарсан биз ээ.
Ням гарагт 14 цагаас “Буянт-Ухаа спорт цогцолборт холимог оддын, бүх оддын тоглолт эхэлнэ. Урлагийн болон багийн эздээс бүрдсэн холимог одод эхэлж тоглох юм. Түүний дараа легионеруудын багтай Монголын сагсан бөмбөгийн үндэсний шигшээ баг өрсөлдөнө. Легионерын 12 тамирчны нэрийг дурдвал Кэндрик Блэк, Д.Андре Браун, Рафаэль Волтер Харрис, Дикори Жонс, Маркус Хэммондс, Маркус Скиннер, Дэн Хэдли, Фредрик Вүүдс, Лэвански Ньюсөүм, Энтонио Жонс, Крис Лэвсон, Девон Кларк нарын америкчууд байх юм. Харин манай шигшээ багт зургаан багийн 17 сагсчин багтсан. Тэдний дундаас гал гарсан тоглолтыг амралтын өдөр сонирхох боломжтой.

0 Сэтгэгдэл