Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна
Ахмад настнуудад зориулсан Геронтологийн үндэсний төвийн шинэ байр ашиглалтад орлоо
“Монгол-Солонгосын хотын эрчим хүчний өөрчлөлтийн форум”-ыг зохион байгууллаа
Голомт банкны нэрэмжит “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2026 оны шилдэг 100 оюутан тодорлоо
Гал түймрийн аюулыг эрт илрүүлэх зориулалт бүхий өндрийн камерыг 13 байршилд байршууллаа
Шахмал түлш борлуулах цэгүүдийн байршлыг хүргэж байна
Өнөөдөр Монголын 5 бөх хүч сорино
Иргэд орон нутагтаа чанартай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан
Азийн наадмын жүдо бөхийн 57 кг-ын жинд 18 настай Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртлээ
МУГТ Г.Өсөхбаяр хойд туйлыг зорьлоо
Эверестийн ноён оргилд хоёронтоо гарч Монгол хүний тэсвэр тэвчээр хичээл зүтгэлийг дэлхий дахинд харуулж чадсан МУГТ Г.Өсөхбаяр хойд туйлыг зорих их аялалдаа мордлоо. Тэрбээр өнөөдөр өглөө үүрээр эх орноосоо мордсон бөгөөд Москвагаар дамжин Норвегийн нийслэл Осло хотноо очих юм. Тэндээс Норвегийн хамгийн хойд захад орших Лонгиэрбайн хэмээх жижиг хотод очиж, дөрөвдүгээр сарын 7-нд Хойд туйлын аялалд хамт явах багтайгаа нэгдэх ажээ. Гавьяат маань дөрөвдүгээр сарын 10-23-ны хооронд Хойд туйлын 90 градуст хөл тавих төлөвлөгөөтэй байгаа бөгөөд цаг агаараас багагүй зүйл шалтгаална гэлээ.
Дэлхийн зулай болсон Хойд туйлд 20 гаруй хоног аялах Гавьяат тамирчин Г.Өсөхбаяр Хөвсгөл далайн мөсөн дээр анх удаа 160 км-ийн өвлийн дугуйн аялал хийснээс гадна Өвөрхангай аймгийн Улаанцутгалангийн хүрхрээнд мөсний авиралт хийн Хойд туйлд аялах үндсэн бэлтгэлээ хангажээ. Энэхүү аяллыг Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж санаачилсан бөгөөд ССАЖЯ, Спортын бэлтгэлийн төв Ерөнхий зохион байгуулагчаар ажиллаж байгаа юм.
Эверестийн ноён оргилд хоёронтоо гарч Монгол хүний тэсвэр тэвчээр хичээл зүтгэлийг дэлхий дахинд харуулж чадсан МУГТ Г.Өсөхбаяр хойд туйлыг зорих их аялалдаа мордлоо. Тэрбээр өнөөдөр өглөө үүрээр эх орноосоо мордсон бөгөөд Москвагаар дамжин Норвегийн нийслэл Осло хотноо очих юм. Тэндээс Норвегийн хамгийн хойд захад орших Лонгиэрбайн хэмээх жижиг хотод очиж, дөрөвдүгээр сарын 7-нд Хойд туйлын аялалд хамт явах багтайгаа нэгдэх ажээ. Гавьяат маань дөрөвдүгээр сарын 10-23-ны хооронд Хойд туйлын 90 градуст хөл тавих төлөвлөгөөтэй байгаа бөгөөд цаг агаараас багагүй зүйл шалтгаална гэлээ.Дэлхийн зулай болсон Хойд туйлд 20 гаруй хоног аялах Гавьяат тамирчин Г.Өсөхбаяр Хөвсгөл далайн мөсөн дээр анх удаа 160 км-ийн өвлийн дугуйн аялал хийснээс гадна Өвөрхангай аймгийн Улаанцутгалангийн хүрхрээнд мөсний авиралт хийн Хойд туйлд аялах үндсэн бэлтгэлээ хангажээ. Энэхүү аяллыг Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж санаачилсан бөгөөд ССАЖЯ, Спортын бэлтгэлийн төв Ерөнхий зохион байгуулагчаар ажиллаж байгаа юм.
0 Сэтгэгдэл
jkghkgh
banzal usuhuu bgd
2013.04.06




















