Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна
Ахмад настнуудад зориулсан Геронтологийн үндэсний төвийн шинэ байр ашиглалтад орлоо
“Монгол-Солонгосын хотын эрчим хүчний өөрчлөлтийн форум”-ыг зохион байгууллаа
Голомт банкны нэрэмжит “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2026 оны шилдэг 100 оюутан тодорлоо
Гал түймрийн аюулыг эрт илрүүлэх зориулалт бүхий өндрийн камерыг 13 байршилд байршууллаа
Шахмал түлш борлуулах цэгүүдийн байршлыг хүргэж байна
Өнөөдөр Монголын 5 бөх хүч сорино
Иргэд орон нутагтаа чанартай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан
Азийн наадмын жүдо бөхийн 57 кг-ын жинд 18 настай Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртлээ
Монголын марафончид Ази тивийн аварга боллоо
Монголын хэт холын зайн марафон гүйгчдийн холбооны шигшээ багийн тамирчид БНСУ-ын Чэжү аралд болсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алт, мөнгөн медаль хүртлээ.
Тэмцээнд манай улсаас Монголын хэт холын зайн марафон гүйгчдийн холбооны шигшээ багийн тамирчин, 100 км-ийн улсын хошой аварга, дээд амжилтын эзэн /8 цаг 2 минут 10 секунд/ Б.Доржпалам болон спортын мастер Г.Хишигсайхан нар оролцсон юм. Хэт холын 100 км-ийн зайд уралдсан тэд өндөр амжилт гаргаж, Б.Доржпалам эрэгтэйчүүдийн төрөлд алт, Г.Хишигсайхан эмэгтэйчүүдийн төрөлд мөнгөн медаль хүртлээ.
Г.Хишигсайханы хувьд Ази тивийн аварга шалгаруулах 100 км-ийн тэмцээнд оролцсон Монголын анхны эмэгтэй гүйгч болж буй юм.
Тэмцээний үеэр Монголын багийн ахлагч марафон гүйгчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга С.Өнөрбаяр болон тус холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, цанын спортын мастер Г.Гансүх нар Ази тивийн бүсийн хуралд оролцсон юм.
Монголын хэт холын зайн марафон гүйгчдийн холбооны шигшээ багийн тамирчид БНСУ-ын Чэжү аралд болсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алт, мөнгөн медаль хүртлээ. Тэмцээнд манай улсаас Монголын хэт холын зайн марафон гүйгчдийн холбооны шигшээ багийн тамирчин, 100 км-ийн улсын хошой аварга, дээд амжилтын эзэн /8 цаг 2 минут 10 секунд/ Б.Доржпалам болон спортын мастер Г.Хишигсайхан нар оролцсон юм. Хэт холын 100 км-ийн зайд уралдсан тэд өндөр амжилт гаргаж, Б.Доржпалам эрэгтэйчүүдийн төрөлд алт, Г.Хишигсайхан эмэгтэйчүүдийн төрөлд мөнгөн медаль хүртлээ.
Г.Хишигсайханы хувьд Ази тивийн аварга шалгаруулах 100 км-ийн тэмцээнд оролцсон Монголын анхны эмэгтэй гүйгч болж буй юм.
Тэмцээний үеэр Монголын багийн ахлагч марафон гүйгчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга С.Өнөрбаяр болон тус холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, цанын спортын мастер Г.Гансүх нар Ази тивийн бүсийн хуралд оролцсон юм.
0 Сэтгэгдэл




















