Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан үйлдсэн иргэнд торгох ял оногдууллаа "Улаанбаатарын хавар” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг төв талбайд болно Нийслэлд шинээр баригдаж буй барилга байгууламжуудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна Визийн хугацаа хэтрүүлсэн 12 улсын 87 иргэнийг албадан гаргажээ Үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг 22 сургууль хамтарч ажиллана ГССҮТ-өөс Дархан нэгдсэн эмнэлэгтэй хамтарч, орон нутагт осол гэмтлийн үеийн тусламж үйлчилгээг өргөжүүлнэ Хаяг, зар сурталчилгааны байгууламжийн стандартыг хангасан жишиг гудамж бий болгоно УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг АТГ-т шалгуулахаар хүсэлт өгч байна Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН ЗАР
Италид соёлын чиглэлээр хэрхэн суралцах вэ?
Соёл, спорт, аялал жуулчлалын яамнаас Монгол Улсаас гадаад оронуудад  суугаа элчин сайдын яамдад  соёлын өвийг хадгалан хамгаалах, сэргээн засварлах болон сонгодог урлагийн нарийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх чиглэлээр оюутан суралцахад тухайн улсад нэг жилд хэдэн төгрөгний зардал гарах, сонгон шалгаруулалт, элсэлтийн журам, бэлтгэл ангийн мэдээлэл, сургалтын сарын тэтгэмж, тэтгэлэгт хамрагдах боломжтой эсэх асуудлын  мэдээллийг судлаж, сургалтын мэдээлэл олж өгөхийг  хүссэн юм.

Энэхүү хүсэлтийн дагуу Итали дахь Монгол Улсын Элчин сайдын яамнаас ирүүлсэн дараах мэдээллийг  танд хүргэж байна.

Итали улсад соёлын өвийг хадгалан хамгаалах чиглэлээр сургалт явуулдаг факультеттэй Венецийн “КаФоскари” Их сургууль, Болонийн Их сургууль, Падова хотын Их сургуулиудтай тэд холбоо тогтоосон бөгөөд дээрх факультетуудын сургалтын талаарх товч мэдээллийг танилцуулая. 

Их сургуулийн нэр

Венецийн “КаФоскари” Их сургууль

Болонийн Их сургууль

Падова хотын Их сургууль

Сургалтын зардал /жилийн/

2026-4564 евро

1883-3031 евро

1802-2214 евро

Хэл

Англи/ Итали

Англи/ Итали

Итали

Үндсэн шалгуур

Италийн Бээжин дэхь ДТГ-т хандаж өргөдөл гаргана

Италийн Бээжин дэх ДТГ-т хандаж, өргөдөл гаргана. Магистрын зэрэгт бүртгүүлэхэд холбогдох чиглэлийн бакалаврын диплом

Италийн Бээжин дэхь ДТГ-т хандаж өргөдөл гаргана

Суралцах хугацаа

Магистр-2 жил

Бакалавр – 3 жил

Магистр-2 жил

Бакалавр – 3 жил

Магистр-2 жил

Бакалавр – 3 жил

Тэтгэмж олох эсэх

Жилд 2 гадаадын оюутанд /1 магистр, 1 бакалавр/ олгоно. Эхний хагас жилийн судалгааны дундаж дүнгээс хамаарна

Сонгон шалгаруулалтаар тэтгэлэг олгодог /Erasmus Mundus, ERGO програмын хүрээнд/

Сонгон шалгаруулалтаар тэтгэлэг олгодог /Erasmus Mundus, ERGO програмын хүрээнд/

Веб хуудас

http://www.unive.it

http://www.eng.unibo.it

http://www.beniculturali.unipd.it

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан