Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна
Ахмад настнуудад зориулсан Геронтологийн үндэсний төвийн шинэ байр ашиглалтад орлоо
“Монгол-Солонгосын хотын эрчим хүчний өөрчлөлтийн форум”-ыг зохион байгууллаа
Голомт банкны нэрэмжит “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2026 оны шилдэг 100 оюутан тодорлоо
Гал түймрийн аюулыг эрт илрүүлэх зориулалт бүхий өндрийн камерыг 13 байршилд байршууллаа
Шахмал түлш борлуулах цэгүүдийн байршлыг хүргэж байна
Өнөөдөр Монголын 5 бөх хүч сорино
Иргэд орон нутагтаа чанартай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан
Азийн наадмын жүдо бөхийн 57 кг-ын жинд 18 настай Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртлээ
Хятадын өдөнбөмбөгчид монгол сурагчидтай тоглоно
Дэлхийн өдөнбөмбөгийн холбооноос тус спортыг сурталчлан таниулахаар дэлхий нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулж байна. Энэ хүрээнд өнөөдөр гадаадын мэргэжлийн тамирчид Монголд үзүүлэх тоглолт, арга техникийн сургалт хийхээр товлоод байсан. Гэвч БНХАУ-ын өдөнбөмбөгийн тамирчид ирэх баасан гарагт манай улсад ирэхээр болжээ. Тэд Үндэсний биеийн тамирын дээд сургуульд өдөрлөг хийж, ур чадвараа сонирхуулна. Мөн нийслэлийн таван дунд сургуулиар зочилж өдөнбөмбөгөөр хичээллэдэг сурагчидтай уулзах гэнэ. Тухайлбал, Баянзүрх дүүргийн Амгалан цогцолбор сургууль, 53, 92 дугаар сургуулийн сурагчидтай хамтарсан бэлтгэл хийнэ. Мөн Хан-Уул дүүргийн 79, 118 дугаар сургуулиар зочлох аж.
Өдөнбөмбөг буюу “shuttlecock” спортын холбоо манай улсад 2010 онд байгуулагдсан. Өнгөрсөн хугацаанд дээрх сургуулийн сурагчдад секц дугуйлан ажиллуулж, өсвөрийн тамирчдаа бэлтгэж иржээ. Энэ оны наймдугаар сард дэлхийн өдөнбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн болох гэж буйтай холбогдуулан мэргэжлийн тамирчдаар сурагчдаа дадлагажуулж байгаа юм. Өдөт бөмбөг нь монголчуудын тэвэгтэй төстэй боловч торны хоёр талаас хөлөөрөө өшиглөн харилцаж тоглодог. Энэхүү шинэ спортын төрлөөр залуу тамирчид амжилт гаргана гэдэгт холбооныхон найдлага тавьж байна.

0 Сэтгэгдэл