Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна
Ахмад настнуудад зориулсан Геронтологийн үндэсний төвийн шинэ байр ашиглалтад орлоо
“Монгол-Солонгосын хотын эрчим хүчний өөрчлөлтийн форум”-ыг зохион байгууллаа
Голомт банкны нэрэмжит “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2026 оны шилдэг 100 оюутан тодорлоо
Гал түймрийн аюулыг эрт илрүүлэх зориулалт бүхий өндрийн камерыг 13 байршилд байршууллаа
Шахмал түлш борлуулах цэгүүдийн байршлыг хүргэж байна
Өнөөдөр Монголын 5 бөх хүч сорино
Иргэд орон нутагтаа чанартай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан
Азийн наадмын жүдо бөхийн 57 кг-ын жинд 18 настай Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртлээ
Уулчин Г.Өсөхбаяр замынхаа 60 хувийг туулжээ
Хойд туйлын 90 градуст хүрэх аялалд гарсан Гавьяат тамирчин,
уулчин Г.Өсөхбаяр аяллынхаа явцын талаарх мэдээллийг сансрын "Иридиум"
холбоогоор холбогдож, мэдээллээ.
Долоон аялагчийн бүрэлдэхүүнтэй яваа тэдний багийнхан яг өнөөдрийн
байдлаар туулах замынхаа 60 хувийг ардаа хийгээд байна. Энэ нь нийт 70
орчим км мөсөн замыг туулсан гэсэн үг юм. Хойд мөсөн далай дээгүүр аялан
Хойд туйлын 90 градус, дэлхийн зулайд очих зам хагарч, цуурсан мөс
ихтэй байгаа тул бартаа саад багагүй гарч байгаа бололтой. Гэхдээ багийн
бүрэлдэхүүнд багтсан аялагч уулчид туршлагатай, өндөр чадвартай хүмүүс
тул ирэх бямба гаригт буюу энэ сарын 20-ны өдөр зорьсон цэгтээ хүрч,
хойд туйлын 90 градуст очихоор төлөвлөөд байна.
Энэ өдөр Гавьяат тамирчин Г.Өсөхбаярын төрсөн өдөр учир багийнхан ачаалал, цаг хугацаагаа нарийн тооцоолж, Монголын уулчны төрсөн өдрөөр Хойд туйлд очиж, бэлэг барихыг хүссэн гэнэ.
Цаг агаарын хувьд харьцангуй гайгүй байгаа ч бүх хувцас, майхан хөлдөж, мөстсөн орчинд аялал үргэлжилж байгаа ажээ.

Долоон аялагчийн бүрэлдэхүүнтэй яваа тэдний багийнхан яг өнөөдрийн
байдлаар туулах замынхаа 60 хувийг ардаа хийгээд байна. Энэ нь нийт 70
орчим км мөсөн замыг туулсан гэсэн үг юм. Хойд мөсөн далай дээгүүр аялан
Хойд туйлын 90 градус, дэлхийн зулайд очих зам хагарч, цуурсан мөс
ихтэй байгаа тул бартаа саад багагүй гарч байгаа бололтой. Гэхдээ багийн
бүрэлдэхүүнд багтсан аялагч уулчид туршлагатай, өндөр чадвартай хүмүүс
тул ирэх бямба гаригт буюу энэ сарын 20-ны өдөр зорьсон цэгтээ хүрч,
хойд туйлын 90 градуст очихоор төлөвлөөд байна.Энэ өдөр Гавьяат тамирчин Г.Өсөхбаярын төрсөн өдөр учир багийнхан ачаалал, цаг хугацаагаа нарийн тооцоолж, Монголын уулчны төрсөн өдрөөр Хойд туйлд очиж, бэлэг барихыг хүссэн гэнэ.
Цаг агаарын хувьд харьцангуй гайгүй байгаа ч бүх хувцас, майхан хөлдөж, мөстсөн орчинд аялал үргэлжилж байгаа ажээ.

0 Сэтгэгдэл




















