Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна
Ахмад настнуудад зориулсан Геронтологийн үндэсний төвийн шинэ байр ашиглалтад орлоо
“Монгол-Солонгосын хотын эрчим хүчний өөрчлөлтийн форум”-ыг зохион байгууллаа
Голомт банкны нэрэмжит “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2026 оны шилдэг 100 оюутан тодорлоо
Гал түймрийн аюулыг эрт илрүүлэх зориулалт бүхий өндрийн камерыг 13 байршилд байршууллаа
Шахмал түлш борлуулах цэгүүдийн байршлыг хүргэж байна
Өнөөдөр Монголын 5 бөх хүч сорино
Иргэд орон нутагтаа чанартай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан
Азийн наадмын жүдо бөхийн 57 кг-ын жинд 18 настай Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртлээ
Бөхийн бичил сургууль буюу Д.Долгорсүрэн зааны гэр бүл

Жирийн л нэг тээврийн жолоочоос сайхан амьдралыг босгож, ёстой л хүний дайтай яваа хүн бол Монгол Улсын Манлай заан Донровын Долгорсүрэн юм. Түүний гэр бүлийн хүн нь Х.Пүрэвбадам. Архангай аймгийн Өлзийт сумын харьяат бөхийн удамтай нэгэн. Тиймдээ тэд олон сайхан хүүхэд төрүүлж, өсгөснийхөө үр шимийг хүртэж жаргаж яваа буурлууд юм. Хамгийн том хүү нь Д.Сугаррагчаа залуудаа шаггүй барилдаж явсан нэгэн бол удаахь хүү нь Монгол Улсын аварга Д.Сумъябазар. Аавынхаа аваагүй цолыг авсан эгэлгүй хүчтэн. Тэрний дараах нь Улсын начин Д.Сэржбүдээ. АСА группын захирлын албан тушаалыг хашч, ах дүүсийнхээ бизнесийг ахиулж яваа бизнесмен. Харин бидний хайрт их аварга Д.Дагвадорж. Түүнийг гэр бүлийнхээ бизнесийн үндэс суурийг тавьсан гэж ярьдаг. Чадаж байгаа юманд арга байхгүй гэгчээр Дагваа аварга чадсан. Харийн оронд өөрийн чадлаараа тодорч гарсан аавын хүү.
Харин Д.Долгорсүрэн гуайнх ганц охинтой. Түүнийг Д.Ичинноров гэдэг. Эрдмийн мөр хөөсөн бүсгүй Япон, АНУ-д сургууль дүүргэжээ.
Бөхийн босоо цагаан хийморь энэ л гэр бүлийг ивээсэн. Д.Долгорсүрэн гуай тээвэрт явж ирээд л улсын наадамд зодоглож, бөхийн хүмүүжлээр л хүн болсон гэдэг. Түүний хүүхдүүд нь ч мөн л ялгаагүй бөхөөр хүмүүжсэн. Ингээд бодохоор бөхгүйгээр энэ гэр бүлийг төсөөлөх аргагүй юм. Бичил бөхийн сургууль гээд хэлчихэд буруудахгүй биз. Бөхийн сургуулийн төгсөгчид бүү тасраг ээ.

Үндэсний бөхийн аваргууд

Улсын аварга Д.Сумъяабазар нэрт засуулч Халтмаа гуайн хамт

Улсын аварга Д.Сумъяабазар, УИХ-ын гишүүнээр сонгогдоод буй

1 Сэтгэгдэл
Зочин
Бөхийн бичил сургууль гэшш. Бараг хулгайч, дээрэмчин, хулигаан бэлтгэдэг сургууль бна
2023.01.28