Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна
Ахмад настнуудад зориулсан Геронтологийн үндэсний төвийн шинэ байр ашиглалтад орлоо
“Монгол-Солонгосын хотын эрчим хүчний өөрчлөлтийн форум”-ыг зохион байгууллаа
Голомт банкны нэрэмжит “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2026 оны шилдэг 100 оюутан тодорлоо
Гал түймрийн аюулыг эрт илрүүлэх зориулалт бүхий өндрийн камерыг 13 байршилд байршууллаа
Шахмал түлш борлуулах цэгүүдийн байршлыг хүргэж байна
Өнөөдөр Монголын 5 бөх хүч сорино
Иргэд орон нутагтаа чанартай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан
Азийн наадмын жүдо бөхийн 57 кг-ын жинд 18 настай Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртлээ
Сагсан бөмбөгийн хоёр холбоо нэгдэхэд бэлэн гэв
Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо, Монголын сагсан бөмбөгийн холбоо хамтран сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. МҮСБХ-ны тэргүүн н.Тулга, “Монгол Улсын сагсан бөмбөгийн шигшээ баг зүүн азийн наадамд оролцох болсон. Энэ хугацаанд шигшээ баг маань бэлтгэлд гарч, БНАСАУ-ын шигтээ багийг урьж хамтарсан бэлтгэл хийхээр болсон. Тиймээс Үндэсний сагсан бөмбөгийн лигийн тэмцээнийг энэ сарын 22-ныг хүртэл түр хугацаагаар завсарлуулаад байна” гэсэн юм. Зүүн азийн аварга шалгаруулах тэмцээнд долоон улсын баг оролцох юм байна. Манай улсын хувьд гурван багтай зоонд нь БНХАУ, Конконгийн шигшээ багтаа тааржээ. Энэ тэмцээний эхний таван байрт шалгарсан баг нь Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх авах аж. Тиймээс энэ бол алдаж болохгүй том боломж гэдгийг Монголын сагсан бөмбөгийн холбооны зөвлөх н.Идэр-Ууган хэллээ.
МҮСБХ-ны урилгаар ирээд байгаа БНАСУ-ын шигшээ багтай, манай улсын шигшэ баг өнөөдөр хамтарсан бэлтгэл хийх юм байна. Хамтарсан бэлтгэлийн тоглолт Спортын төв ордны А зааланд олон нийтэд нээлттэй болох юм байна.
Харин цаашид хоёр холбоо нэгдэх эсэхийг тодруулахад, “Залуучууд бид хоорондоо нэгдэж, ажил үүргээ явуулж байгаа. Одоо удирдлагын түвшинд ярилцаж, санал нэгдвэл нийлэхэд бэлэн болсон. Бид нэг оргил өөд уулын хоёр талаас авираад байна. Тиймээс нэгдэх нь чухал” гэдгийг хэлж байлаа. Тиймдээ ч Алдарын танхимыг байгуулж, Монголд сагсан бөмбөгийг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан хүмүүсийг алдаршуулж байгаа гэнэ.
Мөн МҮСБХ-ныхны ярьсан нэг зүйл нь монголын сагсан бөмбөг үндэсний хэмжээнд хөгжсөн. Гэвч өөрсдийн гэсэн заал танхимгүй байна. Заал барих газрын асуудлыг шийдэхэд туслаач гэдгийг хотын удирдлагуудад тавьж байсан юм. Хэрэв газар нь шийдэгдчихэл заал танхим барих санхүүжилтээ шийдчихсэн гэдгээ хэлсэн юм.
Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо, Монголын сагсан бөмбөгийн холбоо хамтран сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. МҮСБХ-ны тэргүүн н.Тулга, “Монгол Улсын сагсан бөмбөгийн шигшээ баг зүүн азийн наадамд оролцох болсон. Энэ хугацаанд шигшээ баг маань бэлтгэлд гарч, БНАСАУ-ын шигтээ багийг урьж хамтарсан бэлтгэл хийхээр болсон. Тиймээс Үндэсний сагсан бөмбөгийн лигийн тэмцээнийг энэ сарын 22-ныг хүртэл түр хугацаагаар завсарлуулаад байна” гэсэн юм. Зүүн азийн аварга шалгаруулах тэмцээнд долоон улсын баг оролцох юм байна. Манай улсын хувьд гурван багтай зоонд нь БНХАУ, Конконгийн шигшээ багтаа тааржээ. Энэ тэмцээний эхний таван байрт шалгарсан баг нь Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх авах аж. Тиймээс энэ бол алдаж болохгүй том боломж гэдгийг Монголын сагсан бөмбөгийн холбооны зөвлөх н.Идэр-Ууган хэллээ. МҮСБХ-ны урилгаар ирээд байгаа БНАСУ-ын шигшээ багтай, манай улсын шигшэ баг өнөөдөр хамтарсан бэлтгэл хийх юм байна. Хамтарсан бэлтгэлийн тоглолт Спортын төв ордны А зааланд олон нийтэд нээлттэй болох юм байна.
Харин цаашид хоёр холбоо нэгдэх эсэхийг тодруулахад, “Залуучууд бид хоорондоо нэгдэж, ажил үүргээ явуулж байгаа. Одоо удирдлагын түвшинд ярилцаж, санал нэгдвэл нийлэхэд бэлэн болсон. Бид нэг оргил өөд уулын хоёр талаас авираад байна. Тиймээс нэгдэх нь чухал” гэдгийг хэлж байлаа. Тиймдээ ч Алдарын танхимыг байгуулж, Монголд сагсан бөмбөгийг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан хүмүүсийг алдаршуулж байгаа гэнэ.
Мөн МҮСБХ-ныхны ярьсан нэг зүйл нь монголын сагсан бөмбөг үндэсний хэмжээнд хөгжсөн. Гэвч өөрсдийн гэсэн заал танхимгүй байна. Заал барих газрын асуудлыг шийдэхэд туслаач гэдгийг хотын удирдлагуудад тавьж байсан юм. Хэрэв газар нь шийдэгдчихэл заал танхим барих санхүүжилтээ шийдчихсэн гэдгээ хэлсэн юм.
Г.Баатар
0 Сэтгэгдэл




















