Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна
Ахмад настнуудад зориулсан Геронтологийн үндэсний төвийн шинэ байр ашиглалтад орлоо
“Монгол-Солонгосын хотын эрчим хүчний өөрчлөлтийн форум”-ыг зохион байгууллаа
Голомт банкны нэрэмжит “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2026 оны шилдэг 100 оюутан тодорлоо
Гал түймрийн аюулыг эрт илрүүлэх зориулалт бүхий өндрийн камерыг 13 байршилд байршууллаа
Шахмал түлш борлуулах цэгүүдийн байршлыг хүргэж байна
Өнөөдөр Монголын 5 бөх хүч сорино
Иргэд орон нутагтаа чанартай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан
Азийн наадмын жүдо бөхийн 57 кг-ын жинд 18 настай Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртлээ
Т.Санчирт Улсын заан цол хүртээлээ
МҮБХ-ноос өнгөрсөн жилийн баяр наадмын бөхийн барилдаанд шөвгөрсөн хоёр бөх сэргээш хэрэглэсэн хэмээн зарлаж багагүй шуугиан дагуулсан. Тухайлбал, Улсын арслан Х.Мөнхбаатар, начин Б.Сугаржаргал нарыг БНСУ-ын допингийн шинжилгээнд явуулсан хариунаас сэргээш хэрэглэсэн нь батлагдсан хэмээн МҮБХ-ны тэргүүн Р.Нямдорж олон нийтэд зарлаж байв. Мөн Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо хуралдаж Арслан Х.Мөнхбаатарын тав, зургаа, долоогийн давааг хүчингүй болгож “Чимэг”-ийг нь хураах, начин Б.Сугаржаргалыг үндэсний бөхөөр барилдах эрхийг зургаан сарын хугацаагаар хасах шийдвэрийг гаргасан юм. Тэгвэл өнгөрсөн жилийн наадмын долоогийн даваанд Арслан Х.Мөнхбаатарт өвдөг шороодсон Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат Т.Санчирт Улсын заан цолыг олгожээ.

Мөн зургаагийн даваанд өвдөг шороодсон Ж.Амартүвшинд Улсын харцага цол олгох юм байна. Харин тавын даваан өвдөг шороодсон Улсын начин Ж.Оргилд өсөх идэр чимэг олгосон билээ. Арслан Х.Мөнхбаатарын хувьд “Би сэргээш хэрэглээгүй. Мөрнийхөө бэртэлд БНХАУ-д үйлдвэрлэсэн Чилийзм, балийзм гэдэг эм уусан. Үүнээс сэргээшийн төрлийн зүйл илэрсэн байж болзошгүй” гэж хувийн зардлаараа Солонгост очиж шинжилгээ өгсөн ч түүнийх нь тодорхой хариу ирээгүй байгаа юм.

Г.Даваа

0 Сэтгэгдэл
*****
chiliizm, paliizm gedeg bish biluu
2013.05.07