Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг баталлаа
ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ 16 ХОНОГИЙН АЯНЫ ХҮРЭЭНД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Гэр бүлийн тухай болон Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлж, УИХ-ын гишүүн Н.Наранбаатарыг ТБХ-ны даргаар сонгов
Бага ангийнхны өнөөдрийн хичээлийн цахим хичээлийн холбоос
Нийслэлийн 182 сургуульд ариутгал халдваргүйжүүлэлт хийж эхэллээ
Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн их засварын ажил дууслаа
Гэр бүлийн хууль тогтоомжийг боловсронгуй болгоно
Баянгол дүүрэг хот нийтийн аж ахуйн 24 автомашин, техникээр парк шинэчлэл хийлээ
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 10 хэм хүйтэн
Монгол Улсын Ерөнхийлөгчид Гэгээн Ширээт Улсын Төрийн хэрэг эрхлэх газрын дарга бараалхлаа
Элсэлтийн ерөнхий 650-700 оноо авбал сургалтын төлбөрийг 70 хувь хөнгөлнө
Шинэчлэлийн Засгийн газрын сайд нар долоо хоног бүрийн лхагва гаригт сэтгүүлчидтэй уулздаг уламжлалтай болоод байгаа билээ. Тэгвэл энэ удааг Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр сэтгүүлчидтэй уулзаж, боловсролын салбарт хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэрийн талаар мэдээлэл өгсөн юм.
Уулзалиаар сургалт, боловсролын орчинд авлига, арын хаалга, архидалтыг алга болгоно гэдгийг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр сэтгүүлчидтэй уулзахдаа мэдэгдээд элсэлтийн шалгалтад цагдаа, тагнуулынхантай хамтарч ажиллаж байгаа гэж хэллээ.
Сургуулийн бага ангид хүүхдийг сурах арга барилд сургах, чадварыг нь хөгжүүлэхэд анхаарна. Дунд ангид энэ чадварт нь суурилсан мэдлэг олгоно. Ахлах ангид нь авъяас хүсэл сонирхолд тулгуурсан мэргэжлийн чиглэлээ сонгох судлах боломжтой сургалтын төлөвлөгөө, хөтөлбөр хэрэгжүүлнэ. Энэ хүрээнд сургуулийн удирдлага, багш нарыг аргазүйн сургалтад хамруулна. Багш, сургуулийн ажлыг тайлан, бичиг цаасаар биш хүүхдийн хөгжилд анхаарсан, хоцрогдолтой хүүхдийн хоцрогдлыг арилгаснаар нь үнэлнэ гэж сайд хэлээд “Зөв монгол хүүхэд” хөтөлбөрийн хүрээнд “Авъяас”, “Ном”, “Багшийн хөгжил” хөтөлбөрийн эхний үе шат амжилттай хэрэгжиж байгаа гэлээ.
Чанартай хичээл, чанартай багш, чанартай дүрэмт хувцас, чанартай үдийн цай гэхчлэн энэ салбарт чанарын шинэчлэл хийхээр төлөвлөж байгаа бөгөөд шинэ хичээлийн жилээс эрчимжүүлнэ.
Багш бэлтгэдэг их, дээд сургуулийн элсэлтийн чанарт бодлогын зохицуулалт хийх шийдвэрийг Засгийн газар өнгөрсөн долоо хоногт гаргасан. Төрийн өмчийн их, дээд сургуульд элсэгч элсэлтийн ерөнхий шалгалтад 650-700 оноо авсан бол сургалтын төлбөрийн 70 хувийг, түүнээс дээш оноо авбал бүрэн чөлөөлнө. Их дээд сургуулийн 100 гаруй багшийг гадаадад, 6000 гаруй багшийг дотооддоо давтан сургалтад хамруулна.
Их, дээд сургуулийн багш, эрдэмтэн судлаачдад шинжилгээ, судалгаа, бүтээлээ олон улсын нэр хүндтэй сэтгүүлд нийтлүүлэхэд урамшуулал олгоно. Их, дээд сургуулиуд зөвхөн сургалтын төлбөрөөр санхүүждэг байж таарахгүй. Төгсөгчдийн хандив, хөрөнгө оруулалт, судалгаа инновацийн бүтээлээсээ санхүүждэг байх боломжийг бүрдүүлэхийн төлөө ажиллаж байна. Ингэснээр сургалтын төлбөр нэмэгдэхгүй байх нөхцөл бүрдэнэ гэж Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр хэллээ.
Шинэчлэлийн Засгийн газрын сайд нар долоо хоног бүрийн лхагва гаригт сэтгүүлчидтэй уулздаг уламжлалтай болоод байгаа билээ. Тэгвэл энэ удааг Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр сэтгүүлчидтэй уулзаж, боловсролын салбарт хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэрийн талаар мэдээлэл өгсөн юм. Уулзалиаар сургалт, боловсролын орчинд авлига, арын хаалга, архидалтыг алга болгоно гэдгийг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр сэтгүүлчидтэй уулзахдаа мэдэгдээд элсэлтийн шалгалтад цагдаа, тагнуулынхантай хамтарч ажиллаж байгаа гэж хэллээ.

0 Сэтгэгдэл