Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо Технологийн компаниудыг Монголд хөрөнгө оруулахыг урив Олон улсын олимпын хорооны 46 дугаар чуулган Швейцарь Улсын Лозанн хотод болж байна Сонгинохайрхан дүүрэг 115000м.кв талбайд ногоон байгууламжийн арчилгаа усалгааг тогтмол хийж байна МИАТ:“Бойнг” 787-9 өргөн биетэй онгоцыг анх удаа хүнд хэлбэрийн засвар үйлчилгээнд амжилттай орууллаа “Улаанбаатар хотын ухаалаг, дижитал хотын тээврийн мастер төлөвлөгөө” төслийн хэлэлцээрийн протоколд гарын үсэг зурлаа Б.Нарангарав: Төрийн албан хаагч төрийн албаараа дамжуулан нийгэм болон иргэдэд ёс зүйн нөлөө үзүүлдэг ДЭЛХИЙД ТЭРГҮҮЛЭГЧ CATL КОМПАНИ МОНГОЛ УЛСАД ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ Нийслэлийн Ерөнхий архитектор Б.Батцолмон хот байгуулалтын чиглэлээр ШУТИС-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Б.Пүрэвдагва: Нярайн эндэгдлийг бууруулж, эрүүл монгол иргэнийг өсгөх нь нийслэлийн бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг байна
“Оюуны Олимп” Үндэсний тэмцээний АВАРГА маргааш тодорно

“Оюуны Олимп” Үндэсний тэмцээний ялагч Гран-При-АВТО ХҮЛГИЙН эзэн  маргааш тодорно. Монгол хүний оюуны чадварыг нээн хөгжүүлж, үнэ цэнийг нэмэгдүүлэх зорилгоор “Монголын Лектор төв”, “JCI-Монгол” үндэсний байгууллага,  БШУЯ-ны “Авъяас” хөтөлбөр хамтран “Оюуны-Олимп” Үндэсний Тэмцээнийг зохион байгуулж байна.

Оюуны чадварыг олон талаас нь шалгах 5-н үе шаттай явагдаж байгаа бөгөөд ЕБС-ын сурагчаас 78 настай буурал, их сургуулийн оюутнаас гадаадад суугаа монгол залуус, үйлчилгээний ажилтнаас албан байгууллагын ерөнхий захирал хүртэлх хүмүүс оролцлоо.

I шатанд “бичих чадвар” буюу цэгцтэй мэдлэгээ шалгуулж “ТАРХИНЫ ТУРААЛ” сэдвээр нийт оролцогчид эссэ бичин ирүүлж өрсөлдсөнөөс шилдэг 100 оролцогчид шалгарсан.

Шилдэг 100 оролцогчид дараагийн шатандаа бэлтгэх зорилгоор бүтэн өдрийн “ХАРИЛЦААНЫ УР ЧАДВАР”-ын сургалтанд хамрагдлаа. Сургалтыг Сэтгэл судлалын үндэсний төвийн захирал Б.Ууганцэцэг, Шилдэг Лектор С.Цогтсугар, Монголын Лектор Төвийн үүсгэн байгуулагч Ц.Баатархүү нар удирдан явууллаа.

II шатанд шилдэг 100 оролцогчид “ХАЛЗ ЯРИЛЦЛАГА”-нд орж өөрийгөө зөв таниулах чадвараар өрсөлдөж шилдэг 50 оролцогч шалгарсан юм.

III шатанд шилдэг 50 оролцогчид “БҮТЭЭЛЧ УНШЛАГА” буюу үр дүнтэй мэдлэг  олж авах чадвараар өрсөлдөж шилдэг 25 оролцогч шалгарлаа.

IV шатанд шалгарсан ШИЛДЭГ 25 оролцогч маргааш буюу 5 сарын 25-ний 10.00 цагаас асуудлын шийдлийг олох “ТОЛИЛУУЛАХ ЧАДВАР”-аар өрсөлдөж ШИЛДГИЙН ШИЛДЭГ 10 оролцогч тодроно. Үргэлжүүлэн 15 цагаас Монголын хүүхдийн ордны том танхимд “Оюуны Олимп” Үндэсний тэмцээний АВАРГА-ийг тодруулах ФИНАЛ-ийн шат болно.

Оюун ухааны чадамжаар бусдыгаа манлайлсан ТЭРГҮҮН байр Гран-При, АВТО ХҮЛГИЙН эзэн болох бол ХОЁРДУГААР байрын эзэн Нөүтбүүк, ГУТГААР байрын эзэн “Ухаалаг утас”-аар шагнуулах ажээ.

Оюуны үнэ цэнийг нэмэгдүүлэх томоохон алхамуудын эхлэл болсон энэ үйлсэд нэгдэж тэмцээний “Оюуны Олимп”-ийн АВАРГА-ийг тодруулах ФИНАЛ-ийн шатыг үзэхийг хүсвэл: Тасалбарыг Монголын Лектор төв дээрээс авах боломжтой.
Утас: 7011-1839, 7010-1839
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан