ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна
Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Люксембургийн Их Гүнтэй уулзлаа
Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-наас эхэлнэ
Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө аж ахуйн салбараа дэмжинэ
Улаанбаатарт бага зэргийн бороо, нойтон цас орно
ЗГ: Зөвшөөрөл авах, хүсэлт гаргахаас олгох хүртэлх бүх үйл ажиллагаанд баримт бичгийг иргэнээс нэг удаа авч, өргөдөл, хүсэлтийг шуурхай шийдвэрлэхийг үүрэг болгов
Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтсийн салбарыг Инчон хотод байгуулна
Ерөнхий сайд Н.Алтанхуяг: “Хүүхэд өөрөө хөгжлийн төв нь байх ёстой”
Хүүхдийн авьяасыг нээх, хөгжүүлэх замаар сурах арга барил эзэмшүүлэх нийтлэг арга зүйг эцэг, эх, гэр бүл, багш, сурган хүмүүжүүлэгчдэд эзэмшүүлэх, төр иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн байгууллагуудын хүүхдийн хүмүүжил төлөвшилд чиглэсэн хамтын ажиллагааны загвар бий болгох зорилготой тус хөтөлбөр гурван үе шаттайгаар хэрэгжиж өнөөдөр хүүхдүүдийн туурвисан бүтээлээр Үндэсний фестиваль зохион байгууллаа. Энэ үеэр хүүхдүүд эзэмшсэн ур чадвартаа тулгуурлан туурвисан бүтээлээ дэлгэж, мэдсэн сурсан бүхнээ тайлагнасан байна.
“Монгол хүүхэд бүр өөр өөрийн авьяастай. Түүнийг нээн илрүүлэх нь багш сурган хүмүүжүүлэгчид, эцэг эх, сургууль цаашлаад Засгийн газрын үүрэгт ажил юм. Бусдыг нь хүүхэд өөрөө хийж чадна. Хүүхэд хөгжлийн төв байх ёстой. Энэ хичээлийн жилд хичээлээс гадуурх дугуйлан секцэд хамрагдах хүүхдийн тоог бид нэмэгдүүлж чадлаа. Өнгөрсөн жилүүдэд 110 мянга орчим хүүхэд дугуйлан секцэд хамрагдаж байсан бол Боловсрол, Шинжлэх ухааны яамнаас 800 гаруй багшийг хүүхдийн авьяас билгийг нээхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор сургуулиудад нэмэн ажиллуулснаар энэ тоо 300 мянга болсон байна. Зөвхөн хичээлээс гадуурх сургалтаар хүүхдийн авьяас чадварыг илрүүлэх биш хичээл сургалтын явцад хүүхдийн авьяас билэг илэрдэг байх тогтолцоо, арга хэлбэрийг нэвтрүүлэх шаардлагатай” гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэллээ.

Хүүхдийн авьяас чадварыг нээж, хүүхэд бүрийг хөгжүүлэх үзэл санааг түгээн дэлгэрүүлэх зорилго бүхий “Авьяас” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан Ардын жүжигчин Г.Жигжидсүрэн, Гавьяат жүжигчин Ц.Цэнд-Аюуш,Биеийн тамирын дунд сургуулийн багш Д.Дамба нарын 21 хүнд Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр нар батламж гардууллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
Хүүхдийн авьяасыг нээх, хөгжүүлэх замаар сурах арга барил эзэмшүүлэх нийтлэг арга зүйг эцэг, эх, гэр бүл, багш, сурган хүмүүжүүлэгчдэд эзэмшүүлэх, төр иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн байгууллагуудын хүүхдийн хүмүүжил төлөвшилд чиглэсэн хамтын ажиллагааны загвар бий болгох зорилготой тус хөтөлбөр гурван үе шаттайгаар хэрэгжиж өнөөдөр хүүхдүүдийн туурвисан бүтээлээр Үндэсний фестиваль зохион байгууллаа. Энэ үеэр хүүхдүүд эзэмшсэн ур чадвартаа тулгуурлан туурвисан бүтээлээ дэлгэж, мэдсэн сурсан бүхнээ тайлагнасан байна.“Монгол хүүхэд бүр өөр өөрийн авьяастай. Түүнийг нээн илрүүлэх нь багш сурган хүмүүжүүлэгчид, эцэг эх, сургууль цаашлаад Засгийн газрын үүрэгт ажил юм. Бусдыг нь хүүхэд өөрөө хийж чадна. Хүүхэд хөгжлийн төв байх ёстой. Энэ хичээлийн жилд хичээлээс гадуурх дугуйлан секцэд хамрагдах хүүхдийн тоог бид нэмэгдүүлж чадлаа. Өнгөрсөн жилүүдэд 110 мянга орчим хүүхэд дугуйлан секцэд хамрагдаж байсан бол Боловсрол, Шинжлэх ухааны яамнаас 800 гаруй багшийг хүүхдийн авьяас билгийг нээхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор сургуулиудад нэмэн ажиллуулснаар энэ тоо 300 мянга болсон байна. Зөвхөн хичээлээс гадуурх сургалтаар хүүхдийн авьяас чадварыг илрүүлэх биш хичээл сургалтын явцад хүүхдийн авьяас билэг илэрдэг байх тогтолцоо, арга хэлбэрийг нэвтрүүлэх шаардлагатай” гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэллээ.

Хүүхдийн авьяас чадварыг нээж, хүүхэд бүрийг хөгжүүлэх үзэл санааг түгээн дэлгэрүүлэх зорилго бүхий “Авьяас” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан Ардын жүжигчин Г.Жигжидсүрэн, Гавьяат жүжигчин Ц.Цэнд-Аюуш,Биеийн тамирын дунд сургуулийн багш Д.Дамба нарын 21 хүнд Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр нар батламж гардууллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
0 Сэтгэгдэл























