Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна
Ахмад настнуудад зориулсан Геронтологийн үндэсний төвийн шинэ байр ашиглалтад орлоо
“Монгол-Солонгосын хотын эрчим хүчний өөрчлөлтийн форум”-ыг зохион байгууллаа
Голомт банкны нэрэмжит “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2026 оны шилдэг 100 оюутан тодорлоо
Гал түймрийн аюулыг эрт илрүүлэх зориулалт бүхий өндрийн камерыг 13 байршилд байршууллаа
Шахмал түлш борлуулах цэгүүдийн байршлыг хүргэж байна
Өнөөдөр Монголын 5 бөх хүч сорино
Иргэд орон нутагтаа чанартай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан
Азийн наадмын жүдо бөхийн 57 кг-ын жинд 18 настай Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртлээ
Манайхан халз тулаанд амжилттай оролцлоо
Жин, жингийн шилдэг 16 бөхийн халз тулаан “World Masters”-ын эхний өдөр Монголын жүдочид таван медаль хүртлээ. Өөрөөр хэлбэл, алт, мөнгөн медалийг ихэрлүүлж, хүрэл медалийн эзэд болов. Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF)-ноос санаачлан зохион байгуулсан тав дахь удаагийн “Мастерс” энэ удаад ОХУ-ын Тюмен хотноо болж буй юм. Эрэгтэй, эмэгтэй тус бүр долоон жингийн ангилалд дэлхийн чансаанд эхний 16-д бичигдсэн шилмэл тамирчид энэ тэмцээнд зодоглодог. Монголын жүдочдын хувьд энэ удаад 19 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцож байна.
Тэмцээний эхний өдөр буюу өчигдөр эрэгтэйчүүдийн 60, 66, 73 кг, эмэгтэйчүүдийн 48, 52, 57 ба 63 кг-ын жингийн барилдаан болж, Монголын 15 жүдоч “Мастерс”-ын татамид хүч сорилоо. Тэднээс 73 кг-ын жингийн тэргүүн бөх, олимпын хүрэл медальт С.Ням-Очир, ОУХМ Д.Сумъяа нар алт, ОУХМ Г.Болдбаатар, ОУХМ А.Цолмон нар мөнгө, дэлхийн аварга Х.Цагаанбаатар хүрэл медаль хүртсэн юм. Мөн 60 кг-д Д.Төмөрхүлэг, С.Мияарагчаа, 48 кг-д М.Уранцэцэг нар медалийн төлөө барилдаж, тавдугаар байрт шалгарчээ.
Өнгөрсөн жилийн “Мастерс”-т 66 кг-ын жинд Монголын хоёр жүдоч үлдэж, С.Мияарагчаа түрүүлж, Х.Цагаанбаатар удаалж байсан бол энэ жил 73 кг-ын жингийн хагас шигшээд мөн л Монголын жүдочид хоорондоо өрсөлдөв. Тус тусын учраагаа ялснаар хэсгийн аварга болсон С.Ням-Очир, Х.Цагаанбаатар нар хагас шигшээ барилдаанд өрсөлдөж, Лондонгийн олимпын хүрэл медальт С.Ням-Очир юүко үнэлгээгээр ялсан. Ингээд аваргын төлөө Голландын жүдоч Декс Элмонтыг ялж, “Мастерс”-ын аваргаар тодорлоо. Жингийнхээ ангилалд дэлхийн чансааг тэргүүлж буй тэрээр ийнхүү чансаандаа 700 оноо нэмж, тэргүүлэгчийн байр сууриа бататгасан юм. Харин Х.Цагаанбаатар хүрэл медалийн төлөө Бразилийн Бруно Мендонкаг ялжээ. ШШГЕГ-ын харьяа “Сүлд” спорт хорооны тамирчин тэрээр ийнхүү “Мастерс”-ын алт, мөнгө, хүрэл медалийн эзэн болж байна.

0 Сэтгэгдэл