Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Люксембургийн Их Гүнтэй уулзлаа Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-наас эхэлнэ Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө аж ахуйн салбараа дэмжинэ Улаанбаатарт бага зэргийн бороо, нойтон цас орно ЗГ: Зөвшөөрөл авах, хүсэлт гаргахаас олгох хүртэлх бүх үйл ажиллагаанд баримт бичгийг иргэнээс нэг удаа авч, өргөдөл, хүсэлтийг шуурхай шийдвэрлэхийг үүрэг болгов Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтсийн салбарыг Инчон хотод байгуулна Бямба гарагт шөнийн марафоны үеэр нийтийн тээврийн маршрут, замын хөдөлгөөний зохицуулалт хийнэ "Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Топ менежерүүдийн МЕНЕЖЕР КОЛЛЕЖ сургалт хичээллэнэ
Байгууллагын менежментийн чиг үүргийг амжилттай хэрэгжүүлэхэд менежер хүнд хамт олныг идэвхижүүлэх, манлайлах, тэдэнд нөлөөлөх зэрэг тодорхой ур чадваруудыг эзэмшсэн байх шаардлагатай.

Монголын Лектор төвөөс бизнесийн байгууллагын тулгуур хүч болох маркетинг, борлуулалт, хүний нөөц, хангамж, гадаад харилцааны газар, хэлтэс, албаны дарга, удирдлагуудад зориулан “MANAGER COLLEGE” сургалтыг 9 дахь удаагаа зохион байгуулах гэж байна.

Сургалтын гол агуулга нь байгууллагын бүх түвшний, өөр өөр үүрэг, чиглэлийн менежерүүдэд нийтлэг тохирох хөтөлбөрөөр хичээллэж орчин үеийн менежментийн мэдлэг, ойлголтууд болон топ менежерийн эзэмшивэл зохих ур чадваруудыг богино хугацаанд системтэй эзэмшүүлэх юм. Хичээлүүдийг Монголын тэргүүний компаниудын Си түвшний (C-level) менежер, тухайн салбараар мэргэшсэн менежментийн сургагч нар практиктай нягт холбоотой кейс дасгал ажилуулан сонирхолтой хэлбэрээр зааж удирдан явуулдагаараа онцлогтой.

2010 оноос эхлэн хичээллэсэн энэхүү сургалт нь нийт 300 гаруй төгсөгчийг бэлтгэн гаргаад байна. Сургалт 2013 оны 6 дугаар сарын 12-ноос  06 дугаар сарын 29-ны хооронд хичээллэнэ.


0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан