Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна
Ахмад настнуудад зориулсан Геронтологийн үндэсний төвийн шинэ байр ашиглалтад орлоо
“Монгол-Солонгосын хотын эрчим хүчний өөрчлөлтийн форум”-ыг зохион байгууллаа
Голомт банкны нэрэмжит “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2026 оны шилдэг 100 оюутан тодорлоо
Гал түймрийн аюулыг эрт илрүүлэх зориулалт бүхий өндрийн камерыг 13 байршилд байршууллаа
Шахмал түлш борлуулах цэгүүдийн байршлыг хүргэж байна
Өнөөдөр Монголын 5 бөх хүч сорино
Иргэд орон нутагтаа чанартай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан
Азийн наадмын жүдо бөхийн 57 кг-ын жинд 18 настай Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртлээ
Лионел Мессиг татвараас зайлсхийсэн хэргээр шалгаж байна
Алдарт хөлбөмбөгч Лионел Месси татвараас зугтаан зайлсхийсэн хэргээр шалгуулж байна. Түүнийг Испанийн татварын албанд дөрвөн сая евротой тэнцэх хэмжээний татварыг төлөөгүй хэмээн сэжиглэж байна. Аргентин гаралтай, дэлхийн хамгийн шилдэг хөлбөмбөгчдийн нэг Месси энэхүү явдалд тун гайхаж байгаагаа мэдэгдлээ. Барселона багтай жилийн 16 сая еврогийн гэрээ байгуулснаараа дэлхийн хамгийн өндөр орлоготой тамирчдын нэгд зүй ёсоор тооцогдох болсон Мессиг 2007-2009 онд Испанид төлөх ёстой татвараа зөрүүтэй мэдүүлсэн гэж байгаа аж. Тэрээр гэрээнээс гадна элдэв сурталчилгаанаас мөн хэмжээний орлого олдог бөгөөд тэр нь жилдээ 31 сая еврод хүрдэг гэж “Forbes” сэтгүүл тооцсон байна.
Түүний тоглодог клуб нь Испанид байдаг атал бизнесийн үйл ажиллагаа буюу Мессигийн реклам сурталчилгаанд тоглох эсэхийг шийддэг компани нь Уругвайд төвлөрдөг нь татвараас зайлсхийсэн хэрэг гэж үзэж байгаа аж. Хэрвээ түүний буруутай тогтоовол зургаан жил хүртэл хорих ял, ихээхэн хэмжээний торгууль хүлээж байна. Харин Месси өөрийг нь ийм хэрэгт холбогдуулан шалгаж байгааг хэвлэлээс л олж мэдлээ гээд татвараа хэзээд үнэн шударгаар төлсөөр ирсэн гэж мэдэгджээ.
Амьдралын тийм ч таатай буй нөхцлөөс дэлхийн хэмжээний тамирчин болтлоо өсч дэвжсэн Л.Месси дэлхийн шилдэг хөлбөмбөгчний шагнал дөрвөн ч удаа хүртсэн билээ.
Алдарт хөлбөмбөгч Лионел Месси татвараас зугтаан зайлсхийсэн хэргээр шалгуулж байна. Түүнийг Испанийн татварын албанд дөрвөн сая евротой тэнцэх хэмжээний татварыг төлөөгүй хэмээн сэжиглэж байна. Аргентин гаралтай, дэлхийн хамгийн шилдэг хөлбөмбөгчдийн нэг Месси энэхүү явдалд тун гайхаж байгаагаа мэдэгдлээ. Барселона багтай жилийн 16 сая еврогийн гэрээ байгуулснаараа дэлхийн хамгийн өндөр орлоготой тамирчдын нэгд зүй ёсоор тооцогдох болсон Мессиг 2007-2009 онд Испанид төлөх ёстой татвараа зөрүүтэй мэдүүлсэн гэж байгаа аж. Тэрээр гэрээнээс гадна элдэв сурталчилгаанаас мөн хэмжээний орлого олдог бөгөөд тэр нь жилдээ 31 сая еврод хүрдэг гэж “Forbes” сэтгүүл тооцсон байна. Түүний тоглодог клуб нь Испанид байдаг атал бизнесийн үйл ажиллагаа буюу Мессигийн реклам сурталчилгаанд тоглох эсэхийг шийддэг компани нь Уругвайд төвлөрдөг нь татвараас зайлсхийсэн хэрэг гэж үзэж байгаа аж. Хэрвээ түүний буруутай тогтоовол зургаан жил хүртэл хорих ял, ихээхэн хэмжээний торгууль хүлээж байна. Харин Месси өөрийг нь ийм хэрэгт холбогдуулан шалгаж байгааг хэвлэлээс л олж мэдлээ гээд татвараа хэзээд үнэн шударгаар төлсөөр ирсэн гэж мэдэгджээ.
Амьдралын тийм ч таатай буй нөхцлөөс дэлхийн хэмжээний тамирчин болтлоо өсч дэвжсэн Л.Месси дэлхийн шилдэг хөлбөмбөгчний шагнал дөрвөн ч удаа хүртсэн билээ.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл




















