Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна
Ахмад настнуудад зориулсан Геронтологийн үндэсний төвийн шинэ байр ашиглалтад орлоо
“Монгол-Солонгосын хотын эрчим хүчний өөрчлөлтийн форум”-ыг зохион байгууллаа
Голомт банкны нэрэмжит “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2026 оны шилдэг 100 оюутан тодорлоо
Гал түймрийн аюулыг эрт илрүүлэх зориулалт бүхий өндрийн камерыг 13 байршилд байршууллаа
Шахмал түлш борлуулах цэгүүдийн байршлыг хүргэж байна
Өнөөдөр Монголын 5 бөх хүч сорино
Иргэд орон нутагтаа чанартай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан
Азийн наадмын жүдо бөхийн 57 кг-ын жинд 18 настай Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртлээ
Бяцхан шатарчин Ц.Ашид эх орныхоо нэрийг Украинд гаргалаа
“Зууны шатар” клубийн өсвөрийн шатарчин 10 настай Ц.Ашид Украины Алушта хотод болсон олон улсын хүүхдийн шатрын тэмцээнээс хоёр алт, нэг мөнгө, дөрвөн цом эх орондоо авчирлаа. Гурав дахь жилдээ зохиогдож буй тэмцээн энэ сарын 13-22- ны өдрүүдэд шатрын блиц, рапид, стандарт төрлөөр болж, ОХУ, Украин, Польш, Азербайжан, Беларусь, Конго, Эстони, Монголын өсвөрийн шатарчид оролцжээ. Манай улсыг төлөөлөн оролцсон Ц.Ашид, Э.Энхнаран нар багаараа блицийн төрөлд 14 багтай өрсөлдөж тэргүүн байр, Ц.Ашид ганцаарчилсан рапидын төрөлд тэргүүн байр, мөн стандартын төрөлд дэд байрт шалгарч, өндөр амжилт үзүүлсэн байна.
Ц.Ашид нь ОХУ-ын Г.В.Плехановын нэрэмжит эдийн засгийн их сургуулийн дэргэдэх Улаанбаатар дахь салбар лицей сургуулийн дөрөвдүгээр ангид суралцдаг. Таван наснаасаа эхэлж “Зууны шатар” клубт шатраар хичээллэж эхэлсэн Ц.Ашид хүү “Тэмцээнд оролцсондоо маш их баяртай байна. Надтай өрсөлдсөн хүүхдүүд тийм ч муу байгаагүй. Эстони, Украин, ОХУ-ын хүүхдүүд хүчтэй өрсөлдөгч байсан. Тэмцээнд оролцоод өмнөхөөсөө илүү туршлагатай боллоо. Тэмцээнд оролцуулж өгсөн аав, ээж, П.Жигжидсүрэн, Ц.Батчулуун багш нартаа баярлалаа” гэж ярьсан юм.
Монгол улсын гавъяат дасгалжуулагч, олон улсын хэмжээний мастер П.Жигжидсүрэн хэлэхдээ “Манай клубт 5-16 насны 40-өөд хүүхэд хичээллэдэг. Украин улс руу визгүй болохоор Москвагаар дамжиж явсан. Дамжиж явдаг болохоор зардал өндөр учраас олон хүүхэд авч явж чадсангүй. Энэ удаагийн тэмцээн бяцхан шатарчинд маань цаашид шатраар хичээллэх урам зориг, хүсэл тэмүүлэл өгсөн сайхан тэмцээн боллоо. Ганцхан Ц.Ашид биш багаасаа шатраар хичээллэсэн, хичээллэх гэж байгаа бүх монгол хүүхдүүдэд Ц.Ашид шиг амжилт гаргаж, шатар хэмээх оюун ухааны тоглоомыг төвөггүй тоглодог болох боломж өндөр байгаа шүү гэж хэлмээр байна” гэлээ.
amjilt
Адтай, одтой, хийморьтой, чадалтай, цоглог байна амжилт хүсэн ерөөе.
“Зууны шатар” клубийн өсвөрийн шатарчин 10 настай Ц.Ашид Украины Алушта хотод болсон олон улсын хүүхдийн шатрын тэмцээнээс хоёр алт, нэг мөнгө, дөрвөн цом эх орондоо авчирлаа. Гурав дахь жилдээ зохиогдож буй тэмцээн энэ сарын 13-22- ны өдрүүдэд шатрын блиц, рапид, стандарт төрлөөр болж, ОХУ, Украин, Польш, Азербайжан, Беларусь, Конго, Эстони, Монголын өсвөрийн шатарчид оролцжээ. Манай улсыг төлөөлөн оролцсон Ц.Ашид, Э.Энхнаран нар багаараа блицийн төрөлд 14 багтай өрсөлдөж тэргүүн байр, Ц.Ашид ганцаарчилсан рапидын төрөлд тэргүүн байр, мөн стандартын төрөлд дэд байрт шалгарч, өндөр амжилт үзүүлсэн байна. Ц.Ашид нь ОХУ-ын Г.В.Плехановын нэрэмжит эдийн засгийн их сургуулийн дэргэдэх Улаанбаатар дахь салбар лицей сургуулийн дөрөвдүгээр ангид суралцдаг. Таван наснаасаа эхэлж “Зууны шатар” клубт шатраар хичээллэж эхэлсэн Ц.Ашид хүү “Тэмцээнд оролцсондоо маш их баяртай байна. Надтай өрсөлдсөн хүүхдүүд тийм ч муу байгаагүй. Эстони, Украин, ОХУ-ын хүүхдүүд хүчтэй өрсөлдөгч байсан. Тэмцээнд оролцоод өмнөхөөсөө илүү туршлагатай боллоо. Тэмцээнд оролцуулж өгсөн аав, ээж, П.Жигжидсүрэн, Ц.Батчулуун багш нартаа баярлалаа” гэж ярьсан юм.
Монгол улсын гавъяат дасгалжуулагч, олон улсын хэмжээний мастер П.Жигжидсүрэн хэлэхдээ “Манай клубт 5-16 насны 40-өөд хүүхэд хичээллэдэг. Украин улс руу визгүй болохоор Москвагаар дамжиж явсан. Дамжиж явдаг болохоор зардал өндөр учраас олон хүүхэд авч явж чадсангүй. Энэ удаагийн тэмцээн бяцхан шатарчинд маань цаашид шатраар хичээллэх урам зориг, хүсэл тэмүүлэл өгсөн сайхан тэмцээн боллоо. Ганцхан Ц.Ашид биш багаасаа шатраар хичээллэсэн, хичээллэх гэж байгаа бүх монгол хүүхдүүдэд Ц.Ашид шиг амжилт гаргаж, шатар хэмээх оюун ухааны тоглоомыг төвөггүй тоглодог болох боломж өндөр байгаа шүү гэж хэлмээр байна” гэлээ.
Ж.Балжинням
0 Сэтгэгдэл
2013.06.24
2013.06.24




















