Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна
Ахмад настнуудад зориулсан Геронтологийн үндэсний төвийн шинэ байр ашиглалтад орлоо
“Монгол-Солонгосын хотын эрчим хүчний өөрчлөлтийн форум”-ыг зохион байгууллаа
Голомт банкны нэрэмжит “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2026 оны шилдэг 100 оюутан тодорлоо
Гал түймрийн аюулыг эрт илрүүлэх зориулалт бүхий өндрийн камерыг 13 байршилд байршууллаа
Шахмал түлш борлуулах цэгүүдийн байршлыг хүргэж байна
Өнөөдөр Монголын 5 бөх хүч сорино
Иргэд орон нутагтаа чанартай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан
Азийн наадмын жүдо бөхийн 57 кг-ын жинд 18 настай Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртлээ
Сагсан бөмбөгийн өсвөрийн шигшээ баг Америкийг зорилоо
Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны 14 хүртэлх насны өсвөрийн шигшээ багийн тамирчид өнөөдөр эх орноосоо мордлоо. Тэд энэ сарын 3-8-нд сагсан бөмбөгийн өлгий нутаг АНУ-ын Охайо мужийн Клевеленд хотод болох “Clevelend Cavaliers Continental Cup-2013” олон улсын тэмцээнд оролцохоор явж байгаа юм. Тэмцээнд дэлхийн 20 улсын 300 гаруй өсвөрийн сагсан бөмбөгчид хурд, хүч, авьяас чадвараа сорих бөгөөд Америкийн алдарт “Clevelend Cavaliers” багийн “Quicken Loans Arena”-д тоглолтууд нь явагдах юм. Өсвөрийн шигшээ баг тамирчид маргааш эхний тоглолтоо Грекийн багийн эсрэг хийх аж.
Энэ жил ерөнхий боловсролын сургуулиудын дунд Монголын улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн санаачилгаар зохион байгуулсан “Бид нэг багийнхан” төсөл болон өсвөрийн улсын аваргуудаас дээрх тамирчдыг сонгон шалгаруулж, багаа бүрдүүлжээ.
Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны 14 хүртэлх насны өсвөрийн шигшээ багийн тамирчид өнөөдөр эх орноосоо мордлоо. Тэд энэ сарын 3-8-нд сагсан бөмбөгийн өлгий нутаг АНУ-ын Охайо мужийн Клевеленд хотод болох “Clevelend Cavaliers Continental Cup-2013” олон улсын тэмцээнд оролцохоор явж байгаа юм. Тэмцээнд дэлхийн 20 улсын 300 гаруй өсвөрийн сагсан бөмбөгчид хурд, хүч, авьяас чадвараа сорих бөгөөд Америкийн алдарт “Clevelend Cavaliers” багийн “Quicken Loans Arena”-д тоглолтууд нь явагдах юм. Өсвөрийн шигшээ баг тамирчид маргааш эхний тоглолтоо Грекийн багийн эсрэг хийх аж. Энэ жил ерөнхий боловсролын сургуулиудын дунд Монголын улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн санаачилгаар зохион байгуулсан “Бид нэг багийнхан” төсөл болон өсвөрийн улсын аваргуудаас дээрх тамирчдыг сонгон шалгаруулж, багаа бүрдүүлжээ.
А.Индра
0 Сэтгэгдэл




















