Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна
Ахмад настнуудад зориулсан Геронтологийн үндэсний төвийн шинэ байр ашиглалтад орлоо
“Монгол-Солонгосын хотын эрчим хүчний өөрчлөлтийн форум”-ыг зохион байгууллаа
Голомт банкны нэрэмжит “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2026 оны шилдэг 100 оюутан тодорлоо
Гал түймрийн аюулыг эрт илрүүлэх зориулалт бүхий өндрийн камерыг 13 байршилд байршууллаа
Шахмал түлш борлуулах цэгүүдийн байршлыг хүргэж байна
Өнөөдөр Монголын 5 бөх хүч сорино
Иргэд орон нутагтаа чанартай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан
Азийн наадмын жүдо бөхийн 57 кг-ын жинд 18 настай Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртлээ
Х.Бат-Эрдэнийн хүрэн морь улсын наадамд дараалан түрүүллээ
Тулгар төрийн 2222, Их монгол улс байгуулагдсаны 807, Ардын хувьсгалын 92 жилийн ойн үндэсний их баяр наадмын хурдан их насны морьдын уралдаанд Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул, “Алтай констракшн” компанийн захирал, Монгол Улсын тод манлай уяач Хадбаасангийн Бат-Эрдэнийн хүрэн морь түрүүллээ. Хүрэн морь өнгөрсөн жилийн баяр наадмаар түрүүлж байсан бол энэ удаа дахин түрүүлж наадамчин олноо баясгалаа. Харин аман хүзүүнд Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн Ц.Энхтайваны хонгор халзан, айргийн гуравт Ховд аймгийн Чандмань сумын уугуул Ерөөлтийн зээрд халзан морь, айргийн дөрөвт Төв аймгийн Баянцогт сумын уугуул Монгол улсын Тод манлай уяач С.Ганхуягийн бор морь, айргийн тавд Говь-Алтай аймгийн Бигэр сумын Амарбаясгалангийн хүрэн халзан морь хурдалжээ.
Энэ жилийн наадмаар хэд хэдэн содон амжилтууд бүртгэгдэж байна. Түрүү морь дараалан хоёр түрүүлж байгаа бол айргийн дөрөвт хурдалсан С.Ганхуяг уяачийн бор морь улсынхаа баяр наадамд дөрвөн удаа дараалан айрагдаж байгаа юм.

Тулгар төрийн 2222, Их монгол улс байгуулагдсаны 807, Ардын хувьсгалын 92 жилийн ойн үндэсний их баяр наадмын хурдан их насны морьдын уралдаанд Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул, “Алтай констракшн” компанийн захирал, Монгол Улсын тод манлай уяач Хадбаасангийн Бат-Эрдэнийн хүрэн морь түрүүллээ. Хүрэн морь өнгөрсөн жилийн баяр наадмаар түрүүлж байсан бол энэ удаа дахин түрүүлж наадамчин олноо баясгалаа. Харин аман хүзүүнд Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн Ц.Энхтайваны хонгор халзан, айргийн гуравт Ховд аймгийн Чандмань сумын уугуул Ерөөлтийн зээрд халзан морь, айргийн дөрөвт Төв аймгийн Баянцогт сумын уугуул Монгол улсын Тод манлай уяач С.Ганхуягийн бор морь, айргийн тавд Говь-Алтай аймгийн Бигэр сумын Амарбаясгалангийн хүрэн халзан морь хурдалжээ.Энэ жилийн наадмаар хэд хэдэн содон амжилтууд бүртгэгдэж байна. Түрүү морь дараалан хоёр түрүүлж байгаа бол айргийн дөрөвт хурдалсан С.Ганхуяг уяачийн бор морь улсынхаа баяр наадамд дөрвөн удаа дараалан айрагдаж байгаа юм.

0 Сэтгэгдэл




















