Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлт, нөөцлөлтөд анхаарч ажиллахыг үүрэг болгов Онцгой нөхцөл байдлын үед хариу арга хэмжээний санал боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Ерөнхий сайд үүрэг болголоо Н.Отгонбаяр: Нохой, муураа тэжээх боломжгүй болсон тохиолдолд түр асрах байранд шилжүүлэх, эзэнтэй болгохыг уриалж байна Японы Засгийн газар байнгын оршин суух зөвшөөрөл авах шалгуурыг нэмэгдүүлнэ Хүнд ээлтэй, хүртээмжтэй орчин, тэгш оролцооны асуудлаарх ажлын хэсэг хуралдлаа Нийслэлд шинээр баригдаж буй барилгуудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна УИХ-ын дарга Н.Учрал Хятадын Коммунист Намын урилгаар тус улсад айлчилж байна Увс аймгийн хүнсний үйлдвэрлэлийн аж ахуйн нэгжүүд хүчин чадлаа нэмжээ “Дэлхийн адууны өдөр”-ийн бэлгэдлийн загварыг эцэслэн баталлаа Ерөнхий сайд Г.Занданшатар Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн яамны Төрийн сайд Сийма Малхотраг хүлээн авч уулзлаа
Сэлэнгэ аймгаас төрийн наадмын анхны түрүүг хүртэж, анхны аваргаа өлгийдөн авлаа
Хүннү гүрэн үүсэн байгуулагдсаны 2222, Их Монгол Улс байгуулагдсаны 807, Ардын хувьсгалын 92 жилийн ойн баяр наадмын хүчит бөхийн барилдааны үзүүр түрүүнд Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат Ноёд групп, Таванхан дэвжээний бөх Улсын арслан Гунаажавын Эрхэмбаяр, Завхан аймгийн Их-Уул сумын харьяат Завхан дэвжээний бөх өсөх идэр начин Батнасангийн Гончигдамба нар шалгарч энэ барилдаанд арслан Г.Эрхэмбаяр өрсөлдөгчөө өвдөг шороодуулснаар төрийнхөө их баяр наадамд анх удаа түрүүлж, аварга цол хүртлээ. Ийнхүү Сэлэнгэ нутгаас төрийн их баяр наадмын анхын түрүү, анхны аварга улс хувьсгалын 92 жилийн ойгоор төрсөн бол улсын өсөх идэр начин Б.Гончигдамба аймгийнхаа 90 жилийн ойгоор Гарьд цолоор бэлэг барьж, Завханчууд гуравдахь гарьдаа өлгийдөн авчбайгаа нь энэ.
Өнөө жилийн баяр наадмын бөхийн барилдаан тун ч сонирхолтой болсон. Гарьд цолноос бусад бүх цолтон энэ наадамд төрлөө. Тухайлбал, Улсын начин цолыг Увс аймгийн Тэс сумын харьяат Увс нуур бөхийн дэвжээний бөх аймгийн арслан Төрөөгийн Баасанхүү, Говь-Алтай аймгийн Цогт сумын харьяат аймгийн арслан Л.Цэрэнтогтох нар хүртсэн юм.
Харин Улсын харцага цолтон өнөө жилийн наамдмаар гурав төрлөө. Монголын нэрийг тив дэлхийн цээжинд дуурсгаж, алтан соёмбот төрийн далбаагаа олимпын тэнгэрт хоёронтоо мандуулсан Булган аймгийн Сайхан сумын харьяат, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, аймгийн арслан Н.Түвшинбаяр, Увс аймгийн Ховд сумын харьяат аймгийн арслан Н.Батсуурь, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат аймгийн арслан Э.Оюунболд нар зургаа даван харцага цолны болзол хангасан юм.
Төв аймгийн Баянхангай сумын харьяат Дүнжингарав дэвжээний бөх улсын начин Б.Батмөнх заан цолны болзол хангаж мөн л нутгийнхаа 90 жилийн ойд зон олондоо том бэлэн барив.
Ийнхүү монгол үндэстний их баяр наадмын хүчи бөхийн барилдаан жил дамнан ярих сонин ихтэй болж өнгөрлөө.

Г.Даваа

0 Сэтгэгдэл
Kheneer n khamgaaluulaad baigaa ym be avargaa buur sonin sanagdalaa
avragadaa amjilt husie manai aimgin anhnii avargadaa tsaashdin ajil uils amidrald ni sn shnig husie
Хамгийн их уншсан