Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна
Ахмад настнуудад зориулсан Геронтологийн үндэсний төвийн шинэ байр ашиглалтад орлоо
“Монгол-Солонгосын хотын эрчим хүчний өөрчлөлтийн форум”-ыг зохион байгууллаа
Голомт банкны нэрэмжит “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2026 оны шилдэг 100 оюутан тодорлоо
Гал түймрийн аюулыг эрт илрүүлэх зориулалт бүхий өндрийн камерыг 13 байршилд байршууллаа
Шахмал түлш борлуулах цэгүүдийн байршлыг хүргэж байна
Өнөөдөр Монголын 5 бөх хүч сорино
Иргэд орон нутагтаа чанартай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан
Азийн наадмын жүдо бөхийн 57 кг-ын жинд 18 настай Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртлээ
Дэлхийн хамгийн хурдан гүйгчид допингийн тестэд уналаа
Дэлхийн хамгийн хурдан хүмүүс болох 100 метрийн гүйлтийн төрөлд Усайн Болтын араас хоёр, дөрөвт бичигддэг тамирчид допингийн шинжилгээнд унаж, хориотой эмчилгээний зүйлс хэрэглэсэн нь тогтоогджээ. Дэлхийд №2-т бичигддэг АНУ-ын тамирчин Тайсон Гэй болон №4-т эрэмбэлэгддэг Ямайкийн гүйгч Асафа Павелл нар АНУ-ын Допингийн эсргийн агентлагийн хийсэн шинжилгээнд эерэг гэсэн дүнтэй гарчээ. Бээжингийн олимпын алт, Лондонгийн олимпын мөнгөн медальт Асафа Павелл өнгөрсөн зургадугаар сард болсон Ямайкийн аварга шалгаруулах тэмцээний өмнө өгсөн сэргээшийн шинжилгээний дүн ингэж гарсан бол Тайсон Гэйгийн хувьд шинжилгээний дүнгээс болоод ирэх сард Москвад болох ДАШТ-нээс сайн дураараа нэрээ татаад байна. Гэхдээ тэрээр өөрийгөө буруугүй гэж үзэж байгаагаа мэдэгдсэн бөгөөд санаатайгаар хориотой зүйл хэрэглэж, дүрэм зөрчих хүн хэрхэвч биш хэмээн өөрийгөө хамгаалжээ. Тэрээр А сорьцын шинжилгээний хариунд үл итгэж байгаа учир В сорьцын дүн гарахыг хүлээж байгаа аж.
100 метрийн гүйлтэд олимпын аварга Усайн Болт 9,58 секундын амжилтаар дэлхийд нэгдүгээрт бичигддэг бол Тайсон Гэй 9,69 секундээр хоёрдугаарт, Асафа Павелл 9,72 секундээр дөрөвт эрэмбэлэгддэг юм.
Дэлхийн хамгийн хурдан хүмүүс болох 100 метрийн гүйлтийн төрөлд Усайн Болтын араас хоёр, дөрөвт бичигддэг тамирчид допингийн шинжилгээнд унаж, хориотой эмчилгээний зүйлс хэрэглэсэн нь тогтоогджээ. Дэлхийд №2-т бичигддэг АНУ-ын тамирчин Тайсон Гэй болон №4-т эрэмбэлэгддэг Ямайкийн гүйгч Асафа Павелл нар АНУ-ын Допингийн эсргийн агентлагийн хийсэн шинжилгээнд эерэг гэсэн дүнтэй гарчээ. Бээжингийн олимпын алт, Лондонгийн олимпын мөнгөн медальт Асафа Павелл өнгөрсөн зургадугаар сард болсон Ямайкийн аварга шалгаруулах тэмцээний өмнө өгсөн сэргээшийн шинжилгээний дүн ингэж гарсан бол Тайсон Гэйгийн хувьд шинжилгээний дүнгээс болоод ирэх сард Москвад болох ДАШТ-нээс сайн дураараа нэрээ татаад байна. Гэхдээ тэрээр өөрийгөө буруугүй гэж үзэж байгаагаа мэдэгдсэн бөгөөд санаатайгаар хориотой зүйл хэрэглэж, дүрэм зөрчих хүн хэрхэвч биш хэмээн өөрийгөө хамгаалжээ. Тэрээр А сорьцын шинжилгээний хариунд үл итгэж байгаа учир В сорьцын дүн гарахыг хүлээж байгаа аж. 100 метрийн гүйлтэд олимпын аварга Усайн Болт 9,58 секундын амжилтаар дэлхийд нэгдүгээрт бичигддэг бол Тайсон Гэй 9,69 секундээр хоёрдугаарт, Асафа Павелл 9,72 секундээр дөрөвт эрэмбэлэгддэг юм.
0 Сэтгэгдэл




















