Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна
Ахмад настнуудад зориулсан Геронтологийн үндэсний төвийн шинэ байр ашиглалтад орлоо
“Монгол-Солонгосын хотын эрчим хүчний өөрчлөлтийн форум”-ыг зохион байгууллаа
Голомт банкны нэрэмжит “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2026 оны шилдэг 100 оюутан тодорлоо
Гал түймрийн аюулыг эрт илрүүлэх зориулалт бүхий өндрийн камерыг 13 байршилд байршууллаа
Шахмал түлш борлуулах цэгүүдийн байршлыг хүргэж байна
Өнөөдөр Монголын 5 бөх хүч сорино
Иргэд орон нутагтаа чанартай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан
Азийн наадмын жүдо бөхийн 57 кг-ын жинд 18 настай Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртлээ
“Тал нутгийн марафон 2013” тэмцээн болно
Улаанбаатар хотод ирэх гадаадын жуулчдын тоог нэмэгдүүлэх, тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, нийтийн биеийн тамир спортыг ард иргэдэд сурталчлах зорилготой “Тал нутгийн марафон-2013” гүйлтийн тэмцээн энэ сарын 21-ний ням гаригт Налайх дүүргийн Цонжин Болдог Мандал жуулчны баазад болох гэж байна. 17 дахь жилдээ зохион байгуулагдаж буй энэхүү тэмцээнд марафон гүйлтээр хичээллэдэг гадаад, дотоодын тамирчдаас эхлээд жирийн иргэд оролцоно.
Тэмцээнийг нийслэлийн Аялал жуулчлалын газар, нийслэлийн Биеийн тамир спортын газар, Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газар, Япон улсын Элчин сайдын яам, Монголын марафон гүйлтийн холбооноос хамтран зохион байгуулж байгаа аж. Тэмцээнд оролцох иргэдийг энэ сарын 20-ны дотор Спортын төв ордны 25 тоотод бүртгэх юм байна. “Тал нутгийн марафон-2013” гүйлтийн тэмцээн нь дараах ангиллаар зохион байгуулагдана.
Үүнд: • 15 нас хүртэлх охид, хөвгүүд: 1500м
• 50-60 хүртэлх нас эм, эр: 5000м
• 50 хүртэлх эм, эр 5000м
• 60 наснаас дээш эм, эр: 3000м
• Насанд хүрэгчид эм, эр: 10 км
• Хагас марафон гүйлт эм, эр: 21 км байна.
Улаанбаатар хотод ирэх гадаадын жуулчдын тоог нэмэгдүүлэх, тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, нийтийн биеийн тамир спортыг ард иргэдэд сурталчлах зорилготой “Тал нутгийн марафон-2013” гүйлтийн тэмцээн энэ сарын 21-ний ням гаригт Налайх дүүргийн Цонжин Болдог Мандал жуулчны баазад болох гэж байна. 17 дахь жилдээ зохион байгуулагдаж буй энэхүү тэмцээнд марафон гүйлтээр хичээллэдэг гадаад, дотоодын тамирчдаас эхлээд жирийн иргэд оролцоно. Тэмцээнийг нийслэлийн Аялал жуулчлалын газар, нийслэлийн Биеийн тамир спортын газар, Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газар, Япон улсын Элчин сайдын яам, Монголын марафон гүйлтийн холбооноос хамтран зохион байгуулж байгаа аж. Тэмцээнд оролцох иргэдийг энэ сарын 20-ны дотор Спортын төв ордны 25 тоотод бүртгэх юм байна. “Тал нутгийн марафон-2013” гүйлтийн тэмцээн нь дараах ангиллаар зохион байгуулагдана.
Үүнд: • 15 нас хүртэлх охид, хөвгүүд: 1500м
• 50-60 хүртэлх нас эм, эр: 5000м
• 50 хүртэлх эм, эр 5000м
• 60 наснаас дээш эм, эр: 3000м
• Насанд хүрэгчид эм, эр: 10 км
• Хагас марафон гүйлт эм, эр: 21 км байна.
0 Сэтгэгдэл




















