Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлт, нөөцлөлтөд анхаарч ажиллахыг үүрэг болгов Онцгой нөхцөл байдлын үед хариу арга хэмжээний санал боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Ерөнхий сайд үүрэг болголоо Н.Отгонбаяр: Нохой, муураа тэжээх боломжгүй болсон тохиолдолд түр асрах байранд шилжүүлэх, эзэнтэй болгохыг уриалж байна Японы Засгийн газар байнгын оршин суух зөвшөөрөл авах шалгуурыг нэмэгдүүлнэ Хүнд ээлтэй, хүртээмжтэй орчин, тэгш оролцооны асуудлаарх ажлын хэсэг хуралдлаа Нийслэлд шинээр баригдаж буй барилгуудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна УИХ-ын дарга Н.Учрал Хятадын Коммунист Намын урилгаар тус улсад айлчилж байна Увс аймгийн хүнсний үйлдвэрлэлийн аж ахуйн нэгжүүд хүчин чадлаа нэмжээ “Дэлхийн адууны өдөр”-ийн бэлгэдлийн загварыг эцэслэн баталлаа Ерөнхий сайд Г.Занданшатар Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн яамны Төрийн сайд Сийма Малхотраг хүлээн авч уулзлаа
ИРЭЭДҮЙН АВАРГУУД МОНГОЛЫН ДЭВЖЭЭНЭЭ ЗОДОГЛОНО
“Буянт-Ухаа” спортын цогцолборт өнөөдөр чөлөөт бөхийн өсвөр үеийнхний Азийн аварга шалгаруулах тэмцээн эхэлнэ. БНАСАУ, БНСУ, Йемен, Иран, Казакстан, Киргиз, Монгол, Тажик, Тайвань, Узбек,Энэтхэг, Япон зэрэг бөхийн спорт өндөр хөгжсөн 14 орны өсвөрийн бөхчүүд хүч үзэн зодоглохоор хүрэлцэн ирээд байгаа аж. Чөлөөт бөхийн хөвгүүдийн төрөлд 75, охидын төрөлд 57, сонгомол барилдааны төрөлд 66 нийт 321 өсвөрийн бөх уран мэхээ уралдуулан өрсөлдөнө. Харин манай тамирчид гурван төрөлд барилдах бөгөөд өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн шилдгүүд оролцож байгаа юм байна. Тэмцээнийг удирдан явуулахаар олон улсын бөхийн төрлүүдийн нэгдсэн холбоо буюу ФИЛА –гийн удирдах зөвлөлийн гишүүн Н.Ярыгина, Томиаки Фукуда нар уригдан иржээ. Мөн тэмцээний ерөнхий шүүгч Б.Төмөрбаатараар удирдуулсан олон улсын 17 шүүгч дэвжээнд ажиллана. Чөлөөт бөхийн өсвөрийн Азийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 28 –ныг өдөр хүртэл ширүүн өрсөлдөөн дунд өрнөх нь.

Д.ДАГВАДОРЖ: Олимпоос чөлөөт бөхийн хасахгүй гэдэгт итгэдэг

Тус тэмцээнийг зохион байгуулж буй Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Д.Дагвадоржоос зарим зүйлийг тодрууллаа.

-Энэ тэмцээнээс бид ямар үр дүн хүлээж байна вэ?

- Чөлөөт бөхийнхөө ирээдүйн сайн тамирчдыг бэлтгэж буй чухал үйл явдал болно. Хэрвээ бид энэ тэмцээнийг мэргэжлийн өндөр түвшинд зохион байгуулж чадвал ирэх жил Ази тивийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээнийг эх орондоо зохиох эрхтэй болно.
-Тэмцээний чанар чансааг харуулахуйц өндөр төвшний шүүгчид ирсэн гэсэн?

-Тийм ээ, оролцож буй орнууд хамгийн шилдэг шүүгчээ авч ирсэн. Мөн манай шүүгчид дэвжээнд ажиллах болно.
-Чөлөөт бөхийн төрөл олимпын наадмаас хасагдах аюул нүүрлээд байгаа. Энэ талаар та байр сууриа илэрхийлэхгүй юу?
-Манай орон чөлөөт бөхийн төрлөө олимпод анх удаа оролцсон төрөл. Тиймээс бидэнд энэ асуудал сөргөөр нөлөөлж болох юм. Гэхдээ сүүлийн үеийн судалгаа шинжилгээний ажлын дүгнэлтийг үзэхэд чөлөөт бөх олимпоос хасагдахгүй гэдэгт би нэлээд итгэлтэй болоод байгаа.
-Тэмцээнд оролцохоор хүрэлцэн ирсэн багш дасгалжуулагчид, тамирчид хаана байрлаж байгаа вэ?
-Олон улсын хүүхдийн “Найрамдал” зуслангийн байранд байрлаж, бэлтгэлээ базааж байгаа. Мөн “Асашеорюү сан” –гаас эмзэг бүлгийн хүүхдүүдийг тэмцээн үзэх боломж нөхцөлийг бүрдүүлж ажиллана.
Г.Лхагвадорж
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан