Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна
Ахмад настнуудад зориулсан Геронтологийн үндэсний төвийн шинэ байр ашиглалтад орлоо
“Монгол-Солонгосын хотын эрчим хүчний өөрчлөлтийн форум”-ыг зохион байгууллаа
Голомт банкны нэрэмжит “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2026 оны шилдэг 100 оюутан тодорлоо
Гал түймрийн аюулыг эрт илрүүлэх зориулалт бүхий өндрийн камерыг 13 байршилд байршууллаа
Шахмал түлш борлуулах цэгүүдийн байршлыг хүргэж байна
Өнөөдөр Монголын 5 бөх хүч сорино
Иргэд орон нутагтаа чанартай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан
Азийн наадмын жүдо бөхийн 57 кг-ын жинд 18 настай Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртлээ
Улсын аварга Г.Эрхэмбаярт төрөлх сургуулийнхан нь хүндэтгэл үзүүллээ
Тулгар төрийн 2222, Их Монгол Улс байгуулагдсаны 807, Ардын хувьсгалын 92 жилийн ойн баяр наадмаар одтой сайхан барилдаж ес даван түрүүлсэн Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат “Ноёд” группын бөх улсын залуу аварга Г.Эрхэмбаярт төрөлх сургууль болох Их шавийн дээд сургуулийн удирдлагууд хүндэтгэл үзүүллээ. Шинэхэн аварга Г.Эрхэмбаярын хувьд Дархан аварга Ж.Мөнхбатын үүсгэн байгуулсан “Их шавийн дээд сургууль”-д 1997 онд элсэн орж багш дасгалжуулагчийн мэргэжлээр дөрвөн жил суралцан төгссөн нэгэн юм. Түүний үндэсний бөхийн багш нь Улсын харцага Г.Элбэг билээ. Шинэхэн аварга одоо хэр нь төрөлх сургуульдаа бэлтгэлээ базаадаг юм.
Г.Эрхэмбаяр аваргад хүндэтгэл үзүүлэх ёслолд тус сургуулийн үүсгэн байгуулагч Ж.Мөнхбат оролцож түүнд алд цагаан хадаг, мөнгөн аятай сүү барьж, 1974 оны наадамд түрүүлснийхээ дараа авахуулсан өөрийн зургийг дурсгал болгон өгсөн юм. Мөн тус сургуульд суралцаж, аймаг, сумын наадамд барилдаж цол авсан залуу бөхчүүдэд ч хүндэтгэл үзүүлж, спортын өндөр амжилт хүсч байлаа.
Тулгар төрийн 2222, Их Монгол Улс байгуулагдсаны 807, Ардын хувьсгалын 92 жилийн ойн баяр наадмаар одтой сайхан барилдаж ес даван түрүүлсэн Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат “Ноёд” группын бөх улсын залуу аварга Г.Эрхэмбаярт төрөлх сургууль болох Их шавийн дээд сургуулийн удирдлагууд хүндэтгэл үзүүллээ. Шинэхэн аварга Г.Эрхэмбаярын хувьд Дархан аварга Ж.Мөнхбатын үүсгэн байгуулсан “Их шавийн дээд сургууль”-д 1997 онд элсэн орж багш дасгалжуулагчийн мэргэжлээр дөрвөн жил суралцан төгссөн нэгэн юм. Түүний үндэсний бөхийн багш нь Улсын харцага Г.Элбэг билээ. Шинэхэн аварга одоо хэр нь төрөлх сургуульдаа бэлтгэлээ базаадаг юм. Г.Эрхэмбаяр аваргад хүндэтгэл үзүүлэх ёслолд тус сургуулийн үүсгэн байгуулагч Ж.Мөнхбат оролцож түүнд алд цагаан хадаг, мөнгөн аятай сүү барьж, 1974 оны наадамд түрүүлснийхээ дараа авахуулсан өөрийн зургийг дурсгал болгон өгсөн юм. Мөн тус сургуульд суралцаж, аймаг, сумын наадамд барилдаж цол авсан залуу бөхчүүдэд ч хүндэтгэл үзүүлж, спортын өндөр амжилт хүсч байлаа.
0 Сэтгэгдэл




















