Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна
Ахмад настнуудад зориулсан Геронтологийн үндэсний төвийн шинэ байр ашиглалтад орлоо
“Монгол-Солонгосын хотын эрчим хүчний өөрчлөлтийн форум”-ыг зохион байгууллаа
Голомт банкны нэрэмжит “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2026 оны шилдэг 100 оюутан тодорлоо
Гал түймрийн аюулыг эрт илрүүлэх зориулалт бүхий өндрийн камерыг 13 байршилд байршууллаа
Шахмал түлш борлуулах цэгүүдийн байршлыг хүргэж байна
Өнөөдөр Монголын 5 бөх хүч сорино
Иргэд орон нутагтаа чанартай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан
Азийн наадмын жүдо бөхийн 57 кг-ын жинд 18 настай Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртлээ
Жү-доч М.Уранцэцэг дэлхийн аварга боллоо
Бразилийн нийслэл Рио-де-Женейро хотод болж байгаа жү-до бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байгаа монголын тамирчдаас эмэгтэйчүүдийн 48 кг-ийн жинд барилдсан ОУХМ М.Уранцэцэг алтан медалийн эзэн боллоо.
Тэрээр жиндээ В хэсэгт сугалаа татаж, эхний тойрогтоо хий мөргөж, хоёрдугаар тойргийн барилдаанд Украйны Марина Кротыг цэвэр, удаад нь Колумбын Эблин Лукумиг мөн цэвэр, улмаар Кубын тамирчин Мария Селия Лабордег дахин цэвэр ялан хэсгээсээ гарсан байна. Ингээд дараагийн барилдаанаа Бразилийн жүдоч Сара Менезестэй хийж, олимпийн аваргыг нутгийнх нь дэвжээнд сөхрүүлснээр аваргын алтан медалийн төлөө өрсөлдөх эрх авчээ. Аваргын төлөөх шийдвэрлэх барилдаанд М.Уранцэцэг 2010 оны дэлхийн аварга, Японы тамирчин Харуна Асамиг 2 минут 18 секундэд цэвэр ялж, алтан медалийн эзэн болсон байна.

Өчигдөр мөн эрэгтэйчүүдийн 48 кг-ын жинд ОУХМ Д.Амартүвшин мөнгөн медаль хүртсэн байна.
Олон улсын жүдо бөхийн холбооноос баталсан шинэ дүрмийн дагуу болж байгаа энэ тэмцээний татамид дэлхийн 123 орны 680 тамирчин хүчээ үзэж байна.
Бразилийн нийслэл Рио-де-Женейро хотод болж байгаа жү-до бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байгаа монголын тамирчдаас эмэгтэйчүүдийн 48 кг-ийн жинд барилдсан ОУХМ М.Уранцэцэг алтан медалийн эзэн боллоо. Тэрээр жиндээ В хэсэгт сугалаа татаж, эхний тойрогтоо хий мөргөж, хоёрдугаар тойргийн барилдаанд Украйны Марина Кротыг цэвэр, удаад нь Колумбын Эблин Лукумиг мөн цэвэр, улмаар Кубын тамирчин Мария Селия Лабордег дахин цэвэр ялан хэсгээсээ гарсан байна. Ингээд дараагийн барилдаанаа Бразилийн жүдоч Сара Менезестэй хийж, олимпийн аваргыг нутгийнх нь дэвжээнд сөхрүүлснээр аваргын алтан медалийн төлөө өрсөлдөх эрх авчээ. Аваргын төлөөх шийдвэрлэх барилдаанд М.Уранцэцэг 2010 оны дэлхийн аварга, Японы тамирчин Харуна Асамиг 2 минут 18 секундэд цэвэр ялж, алтан медалийн эзэн болсон байна.

Өчигдөр мөн эрэгтэйчүүдийн 48 кг-ын жинд ОУХМ Д.Амартүвшин мөнгөн медаль хүртсэн байна.
Олон улсын жүдо бөхийн холбооноос баталсан шинэ дүрмийн дагуу болж байгаа энэ тэмцээний татамид дэлхийн 123 орны 680 тамирчин хүчээ үзэж байна.
0 Сэтгэгдэл




















