Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна
Ахмад настнуудад зориулсан Геронтологийн үндэсний төвийн шинэ байр ашиглалтад орлоо
“Монгол-Солонгосын хотын эрчим хүчний өөрчлөлтийн форум”-ыг зохион байгууллаа
Голомт банкны нэрэмжит “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2026 оны шилдэг 100 оюутан тодорлоо
Гал түймрийн аюулыг эрт илрүүлэх зориулалт бүхий өндрийн камерыг 13 байршилд байршууллаа
Шахмал түлш борлуулах цэгүүдийн байршлыг хүргэж байна
Өнөөдөр Монголын 5 бөх хүч сорино
Иргэд орон нутагтаа чанартай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан
Азийн наадмын жүдо бөхийн 57 кг-ын жинд 18 настай Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртлээ
Жүдочид маань харамсалтайгаар ялагдлаа
Бразилийн Рио-де-Жанейро хотноо болж буй жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хоёр дахь өдөр зодоглосон Монголын дөрвөн жүдоч харамсалтайгаар ялагдал хүлээлээ. 66 кг-ын жинд зодоглосон ОУХМ С.Мияарагчаа эхний тойрогтоо хийлж, хоёрдугаар тойрогтоо Коста Рика улсын тамирчин Йан Санчо Чинчиллаг вазари үнэлгээр, Алжирын жүдоч Хоуд Зоурдиниг цэвэр явж дараагийн барилдаанд Испанийн жүдоч Сугой Уриартед цэвэр ялагдсанаар тэмцээнээ өндөрлөсөн юм. Түүний хувьд Сугойд ялагдсан барилдааны үнэлгээнд нэг л итгэж өгөхгүй байгаа нь харагдсан.
Мөн энэ жинд хүч үзсэн ОУХМ Д.Төмөрхүлэг анхныхаа барилдаанд ялагдал хүлээсэн. 66 кг-ын жинг чансаагаараа тэргүүлж байсан юм.
Харин эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд зодоглосон Гавьяат тамирчин М.Бундмаа эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт Израилийн Рони Шварцийг вазари үнэлгээгээр буулган авсан ч дараагийн барилдаандаа Германы жүдоч Марин Краед цаг дуусах мөчид дөрөв дэх торгуулиар хүлээж цэвэр ялагдсанаар дэлхийн аваргын татамиг орхисон юм. Мөн 52 кг-ын жинд өрсөлдсөн ОУХМ А.Цолмон эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойргийн барилдаанд Израилийн Гили Кохенд ялагдсанаар тэмцээнээ дуусгалаа.
Бразилийн Рио-де-Жанейро хотноо болж буй жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хоёр дахь өдөр зодоглосон Монголын дөрвөн жүдоч харамсалтайгаар ялагдал хүлээлээ. 66 кг-ын жинд зодоглосон ОУХМ С.Мияарагчаа эхний тойрогтоо хийлж, хоёрдугаар тойрогтоо Коста Рика улсын тамирчин Йан Санчо Чинчиллаг вазари үнэлгээр, Алжирын жүдоч Хоуд Зоурдиниг цэвэр явж дараагийн барилдаанд Испанийн жүдоч Сугой Уриартед цэвэр ялагдсанаар тэмцээнээ өндөрлөсөн юм. Түүний хувьд Сугойд ялагдсан барилдааны үнэлгээнд нэг л итгэж өгөхгүй байгаа нь харагдсан.Мөн энэ жинд хүч үзсэн ОУХМ Д.Төмөрхүлэг анхныхаа барилдаанд ялагдал хүлээсэн. 66 кг-ын жинг чансаагаараа тэргүүлж байсан юм.

0 Сэтгэгдэл