Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг баталлаа
ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ 16 ХОНОГИЙН АЯНЫ ХҮРЭЭНД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Гэр бүлийн тухай болон Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлж, УИХ-ын гишүүн Н.Наранбаатарыг ТБХ-ны даргаар сонгов
Бага ангийнхны өнөөдрийн хичээлийн цахим хичээлийн холбоос
Нийслэлийн 182 сургуульд ариутгал халдваргүйжүүлэлт хийж эхэллээ
Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн их засварын ажил дууслаа
Гэр бүлийн хууль тогтоомжийг боловсронгуй болгоно
Баянгол дүүрэг хот нийтийн аж ахуйн 24 автомашин, техникээр парк шинэчлэл хийлээ
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 10 хэм хүйтэн
Монгол Улсын Ерөнхийлөгчид Гэгээн Ширээт Улсын Төрийн хэрэг эрхлэх газрын дарга бараалхлаа
А.Ганбаатар: Монгол Улсын Ерөнхийлөгч “Хуулийн засаглал-хүүхдийн оролцоо” сэдвээр хичээл заана
Уламжлал ёсоор Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж есдүгээр сарын 1-нд дунд сургуулийн сурагчдад теле хичээл заана. Энэ жилийн хичээлийн онцлогийн талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Олон нийтийн харилцаа, нийтлэг бодлогын зөвлөх А.Ганбаатараас тодрууллаа.
-Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж жил бүрийн есдүгээр сарын 1-нд хичээлийн шинэ жилийн нээлтийн хоёрдугаар цаг дээр ерөнхий боловсролын дунд сургуулийн сурагчдад теле хичээл заадаг уламжлалтай. 2013-2014 оны хичээлийн жилийн эхний өдөр ямар сэдвээр хичээл заах вэ?
-Монгол Улсын Ерөнхийлөгч энэ есдүгээр сарын 1-нд тав дахь удаагаа теле хичээл заах гэж байна. Ерөнхийлөгч 2009 оны есдүгээр сарын 1-нд “Дэлхийн дулаарал-Монгол орон”, 2010 онд “Монголын бахархал”, 2011 онд “Монголын сайхан орноор”, 2012 онд “Хүн болох багаасаа” гэсэн сэдвээр хичээл зааж байсан. Энэ удаагийн хичээл “Хуулийн засаглал-хүүхдийн оролцоо” гэсэн сэдэвтэй. Хичээлийг МҮОНТ, UBS телевизээр есдүгээр сарын 1-ний өглөөний 10.00 цагаас шууд дамжуулна.
-Энэ сэдвийг сонгосны учир юу вэ?
-Ерөнхийлөгч 2009-2013 онд хэрэгжүүлсэн эхний бүрэн эрхийн хугацаандаа ч, энэ зунаас хэрэгжүүлж эхэлсэн хоёр дахь бүрэн эрхийн хугацаандаа ч иргэний нийгэм, хуулийн засаглалын асуудалд гол анхаарлаа хандуулж байгаа. Энэ удаагийн теле хичээлээрээ хуулийн дор амьдарна гэж юу вэ, хууль, дүрмээ биелүүлнэ гэж юу вэ гэдгийг энгийн жишээ, баримтад тулгуурлан сурагчдад заах юм.
-Энэ удаагийн хичээлийн гол онцлог юу байх бол?
-Монгол Улсын Ерөнхийлөгч өөрөө хичээл заадаг уламжлалаа хадгална. Гол нь, тун удахгүй Монгол Улсын иргэн болж, иргэний эрх, үүргээ хэрэгжүүлж эхлэхийн босгон дээр ирээд байгаа ахлах ангийн сурагчдад онцгойлон заахаараа онцлогтой. Тэд дараа жил, түүний дараа жилээс Монгол Улсын иргэн болж нийгэмшинэ. Хууль, дүрмийн зохицуулалтад шууд өөрийн биеэр оролцох эрх үүснэ. Замын хөдөлгөөнд бие дааж оролцох, машин жолоодох эрхтэй болно. Бүх эрх нь нээгдэнэ. Тиймээс иргэний эрхээ эдлэх гэж буй залууст онцгойлон анхаарлаа хандуулж хичээл заах юм. Тэдний ард эцэг, эхчүүд нь, дүү нар нь байгаа. Дүү нартаа үлгэр жишээ болох ёстой гэдэг үүднээс ахлах ангийнханд хичээл заахаар болсон юм.

0 Сэтгэгдэл