COP17 хурлын үеэр "Нарантуул", "Дүнжингарав" худалдааны төвийн авто зогсоолыг хаана
“COP Time”-ийн өргөтгөсөн хуралдаан болж байна
Туул гол дээгүүр 476 метр урт гүүр барьж байна
Ерөнхий сайд БНХАУ-аас сар бүр 12-15 мянган тонн АИ-92 автобензин тогтмол нийлүүлэх хүсэлт тавилаа
"ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов
Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ
МИАТ ТӨХК “БОИНГ” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ
Нийслэлд 107 ШТС-аар АИ 92 автобензин түгээж байна
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах I шатны бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ
Хичээлийн шинэ жил Монгол Улсын Ерөнхийлөгчийн хичээлээр эхэллээ
Өнөөдөр Есдүгээр сарын1. Монгол улсны бүх шатны сургуулийн 2013-2014 оны хичээлийн шинэ жил өнөөдөр эхэлж байна. Хичээлийн шинэ жилийг зохион байгуулах тухай БШУ-ны сайд Л.Гантөмөрийн захирамжийн дагуу бүх сургуулиуд өгөө эртлэн багш сурагчдаа орлцуулан хичээлийн шинэ жилийн нээлтийн ёслол зохион байгуулаад дараа нь ЕБС-ийн бүх сурагчдад уламжлал ёсоороо “Монголын нууц товчоо” хичээл заасан байна.
Харин өглөөний 10.00 цагаас Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж МҮОНТ-ийн их студиэс улс даяар “Хуулийн засаглал, хүүхдийн оролцоо” сэдвээр теле хичээл заалаа. Энэ хичээлийн бүх шатны сургуулиуд багш хүүхдүүддээ үзүүлэх ажлыг сургууль сургууль дээрээ зохион байгууллаа.
Энэ 2013-2014 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролд 191805 хүүхэд хамрагдахаас цэцэрлэгт 156648, хувилбарт сургалтад 31924 хүүхэд тус тус суралцана. Цэцэрлэгийн нийт хүүхдийн 160201 нь төрийн өмчийн 1017 цэцэрлэгт хүмүүжих бол 25438 нь хувийн хэвшлийн цэцэрлэгт суралцана. Сургуулийн өмнөх боловсролд хамрагдах хүүхдийн тоо өнгөрсөн онтой харьцуулахад 10836 хүүхдээр нэмэгдсэн байна.
2013-2014 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуульд 504233 сурагч суралцана. Ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангид энэ хичээлийн жилд 54641 сурагч шинээр элсч байгаа юм.
Мөн 2013-2014 оны хичээлийн жилд төрийн болон төрийн бус өмчийн нийт 99 их, дээд сургуульд 175591 оюутан суралцах бол мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудад 2013-2014 оны хичээлийн жилд шинээр 26175 суралцагч элсэн суралцахаар болсон байна.
Ийнхүү монгол орон даяар бүх шатны сургуулиудын үүд цэлийтэл нээгдэн, мөнгөн хонхны дуу цангинаж хичээлийн шинэ жил эхэллээ.
Өнөөдөр Есдүгээр сарын1. Монгол улсны бүх шатны сургуулийн 2013-2014 оны хичээлийн шинэ жил өнөөдөр эхэлж байна. Хичээлийн шинэ жилийг зохион байгуулах тухай БШУ-ны сайд Л.Гантөмөрийн захирамжийн дагуу бүх сургуулиуд өгөө эртлэн багш сурагчдаа орлцуулан хичээлийн шинэ жилийн нээлтийн ёслол зохион байгуулаад дараа нь ЕБС-ийн бүх сурагчдад уламжлал ёсоороо “Монголын нууц товчоо” хичээл заасан байна. Харин өглөөний 10.00 цагаас Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж МҮОНТ-ийн их студиэс улс даяар “Хуулийн засаглал, хүүхдийн оролцоо” сэдвээр теле хичээл заалаа. Энэ хичээлийн бүх шатны сургуулиуд багш хүүхдүүддээ үзүүлэх ажлыг сургууль сургууль дээрээ зохион байгууллаа.

0 Сэтгэгдэл