Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна
Ахмад настнуудад зориулсан Геронтологийн үндэсний төвийн шинэ байр ашиглалтад орлоо
“Монгол-Солонгосын хотын эрчим хүчний өөрчлөлтийн форум”-ыг зохион байгууллаа
Голомт банкны нэрэмжит “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2026 оны шилдэг 100 оюутан тодорлоо
Гал түймрийн аюулыг эрт илрүүлэх зориулалт бүхий өндрийн камерыг 13 байршилд байршууллаа
Шахмал түлш борлуулах цэгүүдийн байршлыг хүргэж байна
Өнөөдөр Монголын 5 бөх хүч сорино
Иргэд орон нутагтаа чанартай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан
Азийн наадмын жүдо бөхийн 57 кг-ын жинд 18 настай Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртлээ
64 настай америк эмэгтэй Кубаас АНУ хүртэл 53 цаг сэлжээ
АНУ-ын 64 настай усанд сэлэгч Дайана Найад түүхэнд анх удаа ямар ч хамгаалалтгүйгээр Флоридын буланг нэвт сэлж Кубаас америкийн эрэг хүрсэн байна. Тэрээр Ки-Уэст арлын наран шарлагын газарт барианд ороход энд олон мянган хүн цугларч угтсан байна. Найад хөл дээрээ зогсч чадахгүй болтлоо ядарсан байсан ч тэдэнд хандан “Бид хэзээ ч, хэзээ ч бууж өгөх ёсгүй. Өөрийнхөө мөрөөдлигй биелүүлэхэд нас садаа болж чадахгүй. Энэ амжилт бол ганц хүний биш, бүтэн багийн үйл хэрэг” гэжээ. 
Дайана Найад энэ 166 км газрыг 53 цагийн хугацаанд туулсан нь цагт дунджаар 3 км газар туулсан байна. Найад өнгөрсөн бямба гарагт кубын нийслэл Гаванагаас гарсан юм. Хамгийн гол нь тэр энэ замыг аварга загаснаас хамгаалах торгүйгээр туулсан байна.
Энэ тамирчин 1978 онд задгай усанд сэлэх дээд амжилт тогтоож байсан юм.
2012 онд австралийн тамирчин Пэнни Пэлфи мөн л Флоридын буланг туулан сэлэх гэсэн ч замынхаа дөрөвний гурвыг туулаад байхдаа бие нь эвгүйрхэж сэлэхээ больсон юм. Жилийн дараа австралийн бас нэг сэлэгч Хлое Маккардел бас л оролдсон ч усанд 11 цаг сэлснийхээ дараа олон газраа түлэгдсэний улмаас тусламжийн хөлөг дээр гарсан байна.
Куба америкийн хоорондох замыг 1997 онд анх австралийн сэлэгч Сьюзи Марони туулсан ч тэр аварга загаснаас хамгаалах тор ашигласан юм.

0 Сэтгэгдэл