Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улаанбаатарт бага зэргийн бороо, нойтон цас орно ЗГ: Зөвшөөрөл авах, хүсэлт гаргахаас олгох хүртэлх бүх үйл ажиллагаанд баримт бичгийг иргэнээс нэг удаа авч, өргөдөл, хүсэлтийг шуурхай шийдвэрлэхийг үүрэг болгов Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтсийн салбарыг Инчон хотод байгуулна Бямба гарагт шөнийн марафоны үеэр нийтийн тээврийн маршрут, замын хөдөлгөөний зохицуулалт хийнэ "Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас 90 малчны өвөлжилтийн бэлтгэлд дэмжлэг үзүүллээ МОНГОЛЫН БУРХАН ШАШИНТНЫ ТӨВ ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙДИЙН ТЭРГҮҮН ИХ ХАМБА Д.ЖАВЗАНДОРЖ ЗАВХАН АЙМАГТ МОРИЛЖ БАЙНА УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод
“100 хувь-цэцэрлэгт” уулзалт ярилцлага өрнөлөө
УИХ-ын гишүүн С.Ганбаатарын санаачилгаар зохион байгуулсан “100 хувь-цэцэрлэгт” сэдэвт уулзалт ярилцлага өнөөдөр Төрийн ордонд боллоо.

“Сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд нэмэлт оруулах” тухай хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн бариад байгаа УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Л.Эрдэнэчимэг, З.Баянсэлэнгэ нарын гишүүд сургууль, цэцэрлэгийн өмнөх бага насны хүүхдүүдийн ихэнх хувь нь эрүүл, аюулгүй, хамгаалагдсан орчинд амьдрах, гэнэтийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, чанартай хоол хүнсээр хангах, халдварт өвчнөөс сэргийлэх боломжоор ижил тэнцүү хангагдахгүй байгаа талаар хийсэн судалгааныхаа талаар энэ үеэр танилцуулав. Эдгээр гишүүд цэцэрлэгийн хүрэлцээ хангамжийн асуудлыг төр бүрэн хариуцаж чадахгүй байгаа өнөө үед цэцэрлэгийн үйлчилгээ эрхлэх хувийн хэвшил, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын эрх зүйн орчныг баталгаажуулж боломжийг олгох нь зүйтэй хэмээн үзэж, уг хуулийн төслийг санаачилжээ. “Хүүхэд харах үйлчилгээ”-г ийнхүү хуульчилснаар бага насны 60 орчим мянган хүүхдийг асрах, хамгаалах, зохих түвшинд хүмүүжүүлэх үйлчилгээний шинэ төрөл бий болж, сургуулийн өмнөх насны багачууд цэцэрлэгт 100 хувь хамрагдах нөхцөл бүрдэх юм гэж тэд үзэж байгаа аж.

   Энэхүү уулзалт ярилцлагад хувийн хэвшлийн цэцэрлэгийн эрхлэгч, багш сурган хүмүүжүүлэгч зэрэг 100 шахам хүн оролцож, цэцэрлэгийн үйлчилгээ явуулахад тулгардаг бэрхшээл, түүнийг шийдвэрлэх арга зам, гарцын талаар санал бодлоо солилцон, хуулийн төсөлд оруулах нэмэлт өөрчлөлтийн талаар хууль санаачлагчидтай илэн далангүй ярилцлаа гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан