Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна
Ахмад настнуудад зориулсан Геронтологийн үндэсний төвийн шинэ байр ашиглалтад орлоо
“Монгол-Солонгосын хотын эрчим хүчний өөрчлөлтийн форум”-ыг зохион байгууллаа
Голомт банкны нэрэмжит “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2026 оны шилдэг 100 оюутан тодорлоо
Гал түймрийн аюулыг эрт илрүүлэх зориулалт бүхий өндрийн камерыг 13 байршилд байршууллаа
Шахмал түлш борлуулах цэгүүдийн байршлыг хүргэж байна
Өнөөдөр Монголын 5 бөх хүч сорино
Иргэд орон нутагтаа чанартай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан
Азийн наадмын жүдо бөхийн 57 кг-ын жинд 18 настай Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртлээ
“Арслан” бөхийн дэвжээний тамирчидтай олимп, дэлхийн аваргууд уулзлаа

Арслан бөхийн дэвжээний нээлтэд урилгаан оролцсон Олимпийн аварга, хөдөлмөрийн баатар, Бадар-Ууган, Сэрдамба, Гавьяат тамирчин Наранбаатар нар зүүнговь сумын тамирчин хүүхдүүдтэй уулзлаа. Тамирчин хүний хамгийн том өрсөлдөгч бол өөрөө гэдгийг тэд дүү нартаа захиж, урам хайрласан юм.
Бээжингийн олимпоос хойш спортод дурлагч хүүхэд залуусын хүрээ улам тэлсээр байгаа. Хүүхэд залуусын хүсэл мөрөөдөл, бахархал нь болсон олимп дэлхийн аваргууд, улсын наадмын гурван жилийн түрүү бөхчүүд Зүүнговь суманд зочилсон нь хамгийн том бэлэг байлаа. Спортоор сонирхон хичээллэж байгаа хүүхдүүдтэй олимп дэлхийн аваргууд уулзаж, халуун дотно яриа өрнүүлж, урам зориг хайрласан юм. Ийнхүү Зүүнговь суманд нээгдэж байгаа “Арслан ” бөхийн дэвжээний нээлтэд уригдан оролцсон Олимп дэлхийн аваргууд Увс аймагт спортыг сурталчлан, нутгийн олонтой гэрэл зураг татуулан хоёр өдрийг гэгээн сайхнаар дүүрэн өнгөрүүллээ.
Тэд хүүхэд багачуудтай уулзах үеэрээ бид бол та нарын л адил сумын сургууль, нийслэлийн захын дүүргийн хүүхдүүд. Спортоор хичээллэж байгаа хүнд сайн багш, чин хүсэл,зорилго байх ёстой. Тэдгээрийн хамгийн чухал нь болох сайн багш та бүхэнд байна. Бид ч гэсэн Дугармаа багш шиг сэтгэлтэй багшийн ачаар ирээдүйн нэртэй тамирчин болох гараагаа эхэлж байсан. Хязгаар нутгийн алслагдсан суманд амьдарч та бүхнийг дэлхийн энтэй тамирчин болгохоор зүтгэж байгаа Дугармаа багшаар бид бахархаж байна. Та бүхэн сайн хичээгээрэй. Хязгаар нутагт амьдарч байгаа нь амжилт үзүүлэхгүй байх шалтгаан биш харин ирээдүйн их амжилтын тань гараа байх болно. Ингэхийн тулд өөрөө өөрийгөө ялж, үнэн сэтгэлээсээ хичээгээрэй. Спорт сэтгэлийн хүч тэнхээний өрсөлдөөн хэмээн олимп дэлхийн аваргууд залуу тамирчдад захиж амжилт хүслээ.

0 Сэтгэгдэл