Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улаанбаатарт бага зэргийн бороо, нойтон цас орно ЗГ: Зөвшөөрөл авах, хүсэлт гаргахаас олгох хүртэлх бүх үйл ажиллагаанд баримт бичгийг иргэнээс нэг удаа авч, өргөдөл, хүсэлтийг шуурхай шийдвэрлэхийг үүрэг болгов Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтсийн салбарыг Инчон хотод байгуулна Бямба гарагт шөнийн марафоны үеэр нийтийн тээврийн маршрут, замын хөдөлгөөний зохицуулалт хийнэ "Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас 90 малчны өвөлжилтийн бэлтгэлд дэмжлэг үзүүллээ МОНГОЛЫН БУРХАН ШАШИНТНЫ ТӨВ ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙДИЙН ТЭРГҮҮН ИХ ХАМБА Д.ЖАВЗАНДОРЖ ЗАВХАН АЙМАГТ МОРИЛЖ БАЙНА УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод
“Шилдэг ногоон байгууламж”-тай сургууль цэцэрлэгийг шалгаруулна

2013 оныг экологийн боловсролыг дэмжих жил болгон зарласан. Нийслэлийн Засаг даргын мөрийн  хөтөлбөрт тусгагдсан ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд бүх нийтийн оролцоог бүрдүүлэх ажлын хүрээнд Байгаль Орчин, ногоон хөгжийн яамны дэргэдэх “Байгаль хамгаалах сан”, Нийслэлийн Байгаль Орчин ногоон хөгжлийн газартай хамтран экологийн ач холбогдол бүхий нийслэлийн тохижилтод үнэтэй хувь нэмэр оруулж байгаа ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийг шалгаруулах “Шилдэг ногоон байгууламж” сэдэвт уралдааныг зохион байгуулж байна. Тус уралдаанд оролцох хүсэлтэй сургууль цэцэрлэгүүд нь эзэмшлийн талбайн тодорхой хэсэгт үлгэр жишээ цэцэрлэг, бичил цэцэрлэг байгуулж тарималжуулах ажлыг гүйцэтгэх юм. Мөн ногоон байгууламждаа  олон төрлийн мод, бут, олон наст өвслөг, цэцэгт ургамлыг тарьж нутагшуулж, хийсэн ажлын талаарх танилцуулга, фото зураг бүхий материалыг Дүүргийн Засаг даргын Тамгын газарт 2013 оны 9 сарын 23-ны 17 цаг хүртэл хүлээн авна. 1 дүгээр шатны шалгаруулалтыг Дүүргийн Засаг даргын Тамгын газар хийх бөгөөд шалгарсан сургууль, цэцэрлэгийн материалыг Нийслэлийн байгаль орчин ногоон хөгжлийн газар хүлээн авч “Байгаль хамгаалах сан”-тай хамтран 2 дугаар шатны шалгаруулалтыг хийнэ. Үүний дараагаар нийслэлийн хэмжээнд шалгарсан шилдэг сургууль, цэцэрлэгүүдэд шагнал гардуулах үйл ажиллагааг намрын “Бүх нийтээр мод тарих өдөр”-өөр буюу 2013 оны 10 сарын 12-нд зохион байгуулна гэж Нийслэлийн Байгаль Орчин ногоон хөгжлийн газраас мэдээллээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан