ТАЛХ ЧИХЭР ХК 2026 он гарсанаас хойш 1,2т хэвийн боов, 520 кг еэвэнг гадаад зах зээлд нийлүүлжээ
Мөрийтэй тоглоом зохион байгуулж, мөнгө угаасан хэргийг шүүхэд шилжүүлжээ
Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн
Монголбанк 1 дүгээр сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
ТҮҮХТ АЯЛАЛ АЛТАНБУЛАГААС ЭХЭЛЛЭЭ
АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРЫН 7 ХОНОГ ЭХЭЛЛЭЭ
Дүүжин замын тээврийн системийн цахилгаан хангамж, удирдлагын хэсгийг суурилуулахаар бэлтгэж байна
Цагаан сар-Монгол түмний уламжлалт их баяр" тэмцээн 22 дахь жилдээ эхэллээ
А.Амартүвшин: Нийслэлд хий цэнэглэх 33 цэг байгуулна
Аялал жуулчлалын салбарын 7 хоног эхэллээ
13-хан насандаа мастер хамгаалахаар сурч буй охин
Сушма Верна хэмээх 13-хан настай энэ охин одоо их сургуульд микробиологийн чиглэлээр мастерын зэрэг хамгаалахаар суралцаж байгаа гэвэл та итгэх үү. Тэрээр долоон настайдаа ахлах сургууль төгсч, 13 насандаа их сургууль дүүргэсэн байна.
Эмэгтэй хүүхдийг сургуульд сургахыг чухалчлах нь бүү хэл одоо хүртэл эхийн хэвлийд бойжиж байгаа охин хүүхдийн амийг хөнөөдөг явдал гарсаар байгаа Энэтхэгт энэ жаахан охин их сургууль төгссөн явдал олон хүнийг гайхашруулж байна. Сушма эцэг эх, гурван дүүгийнхээ хамт тун ядруухан амьдардаг гэнэ. Тэдний гэр бүл эцгийнхээ барилгын хар бор ажил хийж олдог өдөр тутмын 200 рупи буюу гурван долларын цалингаар л амь зогоодог аж. Гэвч энэ ядуу зүдүү байдал Сушмаг сурахад саад болж чадсангүй.

Харин ч гэрт нь үзэх зурагт, тоглох тоглоом гээд хүүхэд сатааруулчих юу ч байхгүй нь энэ айлын хүүхдүүдийг хичээлээс өөр зүйлд анхаарал сарниулах боломж олгодоггүй байна. Эдний хүүхдүүд угийн сэргэлэн цовоо, хичээлдээ сайн бөгөөд Сушмагийн ах нь бас 14 настайдаа их сургууль төгсч байжээ.
Хүүхдүүдээ сургаж боловсруулах нь л амьдралаа дээшлүүлэх цорын ганц арга зам гэж итгэсэн эцэг нь охиноо үргэлжлүүлэн сургахын тулд ганц өмч хөрөнгө болсон эзэмшил газраа ердөө 25 мянган рупи буюу 400 ам.доллараар худалдаж, мастерын төлбөрийг нь хийжээ.
Охин уг нь, анагаахын чиглэлээр суралцаж, эмч болохыг хүсч байсан ч заавал 18 нас хүрсэн байх ёстой гэсэн шаардлага тавьсан учир микробиологийг сонгожээ.

Түүний сургалтын төлбөрийн ихэнх хэсгийг хандивын байгууллагууд дааж, сургуульдаа ирж очиход нь аав нь унадаг дугуйгаараа хүргэж өгдөг учраас хүндхэн амьдралтай ч сурч болоод байдаг ажээ.
Сушмагийн сурахын төлөөх энэ эрмэлзэл бүхий л боломж нь нээлттэй байсаар атал өөрийгөө хөгжүүлэхээс хойргошин хойш суудаг үе тэнгийн хүүхэд залуустаа үлгэр дуурайл болно хэмээн түүгээр бахархаж, бас түүнд тусладаг олон хүн итгэж байна.


mundag ymaa alsiin zainaas ch gesen amjilt hvsey
муухай хөншин царайтай юм байна. 13тай гэхэд авгай шиг
Сушма Верна хэмээх 13-хан настай энэ охин одоо их сургуульд микробиологийн чиглэлээр мастерын зэрэг хамгаалахаар суралцаж байгаа гэвэл та итгэх үү. Тэрээр долоон настайдаа ахлах сургууль төгсч, 13 насандаа их сургууль дүүргэсэн байна. Эмэгтэй хүүхдийг сургуульд сургахыг чухалчлах нь бүү хэл одоо хүртэл эхийн хэвлийд бойжиж байгаа охин хүүхдийн амийг хөнөөдөг явдал гарсаар байгаа Энэтхэгт энэ жаахан охин их сургууль төгссөн явдал олон хүнийг гайхашруулж байна. Сушма эцэг эх, гурван дүүгийнхээ хамт тун ядруухан амьдардаг гэнэ. Тэдний гэр бүл эцгийнхээ барилгын хар бор ажил хийж олдог өдөр тутмын 200 рупи буюу гурван долларын цалингаар л амь зогоодог аж. Гэвч энэ ядуу зүдүү байдал Сушмаг сурахад саад болж чадсангүй.

Харин ч гэрт нь үзэх зурагт, тоглох тоглоом гээд хүүхэд сатааруулчих юу ч байхгүй нь энэ айлын хүүхдүүдийг хичээлээс өөр зүйлд анхаарал сарниулах боломж олгодоггүй байна. Эдний хүүхдүүд угийн сэргэлэн цовоо, хичээлдээ сайн бөгөөд Сушмагийн ах нь бас 14 настайдаа их сургууль төгсч байжээ.
Хүүхдүүдээ сургаж боловсруулах нь л амьдралаа дээшлүүлэх цорын ганц арга зам гэж итгэсэн эцэг нь охиноо үргэлжлүүлэн сургахын тулд ганц өмч хөрөнгө болсон эзэмшил газраа ердөө 25 мянган рупи буюу 400 ам.доллараар худалдаж, мастерын төлбөрийг нь хийжээ.
Охин уг нь, анагаахын чиглэлээр суралцаж, эмч болохыг хүсч байсан ч заавал 18 нас хүрсэн байх ёстой гэсэн шаардлага тавьсан учир микробиологийг сонгожээ.

Түүний сургалтын төлбөрийн ихэнх хэсгийг хандивын байгууллагууд дааж, сургуульдаа ирж очиход нь аав нь унадаг дугуйгаараа хүргэж өгдөг учраас хүндхэн амьдралтай ч сурч болоод байдаг ажээ.
Сушмагийн сурахын төлөөх энэ эрмэлзэл бүхий л боломж нь нээлттэй байсаар атал өөрийгөө хөгжүүлэхээс хойргошин хойш суудаг үе тэнгийн хүүхэд залуустаа үлгэр дуурайл болно хэмээн түүгээр бахархаж, бас түүнд тусладаг олон хүн итгэж байна.


Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
zochin
Mash mundag ohin bna.. Ooriinhoo 13 nasaa dahin sanahad bi ch setgej snaaj baigaagui zuil shuu tsaashdiin amjiltiig husie!
2013.10.10
2013.09.24
2013.09.21
























