Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна
Ахмад настнуудад зориулсан Геронтологийн үндэсний төвийн шинэ байр ашиглалтад орлоо
“Монгол-Солонгосын хотын эрчим хүчний өөрчлөлтийн форум”-ыг зохион байгууллаа
Голомт банкны нэрэмжит “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2026 оны шилдэг 100 оюутан тодорлоо
Гал түймрийн аюулыг эрт илрүүлэх зориулалт бүхий өндрийн камерыг 13 байршилд байршууллаа
Шахмал түлш борлуулах цэгүүдийн байршлыг хүргэж байна
Өнөөдөр Монголын 5 бөх хүч сорино
Иргэд орон нутагтаа чанартай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан
Азийн наадмын жүдо бөхийн 57 кг-ын жинд 18 настай Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртлээ
2014 онд олон улсын есөн тэмцээн зохион байгуулагдана
Монгол Улсад 2014 онд жүдо бөх, чөлөөт бөх, шатар, олс таталт, гандбол, тэшүүр, марафон гүйлтийн олон улсын чанартай есөн тэмцээн зохион байгуулах Засгийн газрын тогтоол гарлаа.
Тухайн тэмцээний ач холбогдол, нийгэм, эдийн засгийн үр ашиг, хүрэх үр дүн, олон улсын спортын холбооны баталгаа, календарчилсан төлөвлөгөөнд тусгагдсан талаар спортын долоон холбоогоор танилцуулга хийлгэж, шаардлага хангасан жүдо бөхийн “Чингис хаан 2014” Гран-При тэмцээнийг 2014 оны долоодугаар сард, жүдо бөхийн Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнийг тавдугаар сард, Дэлхийн шилдэг эмэгтэй шатарчдын Гран-При тэмцээнийг наймдугаар сард, чөлөөт бөхийн залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээн, Олс таталтын Азийн аварга шалгаруулах тэмцээн, Гандболын олон улсын тэмцээнийг зургадугаар сард, тэшүүрийн олон улсын тэмцээнийг хоёрдугаар сард зохион байгуулахаар төлөвлөж байна.
Дээрх тэмцээнүүдийг зохион байгуулахад шаардагдах зардлыг 2014 оны төсөвт тусган санхүүжүүлж, тамирчдын болон тэмцээний зохион байгуулалтын бэлтгэл ажлыг хангах арга хэмжээ авахыг Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэлд Засгийн газрын хуралдаанаас үүрэг болголоо.
Монгол Улсад 2014 онд жүдо бөх, чөлөөт бөх, шатар, олс таталт, гандбол, тэшүүр, марафон гүйлтийн олон улсын чанартай есөн тэмцээн зохион байгуулах Засгийн газрын тогтоол гарлаа.Тухайн тэмцээний ач холбогдол, нийгэм, эдийн засгийн үр ашиг, хүрэх үр дүн, олон улсын спортын холбооны баталгаа, календарчилсан төлөвлөгөөнд тусгагдсан талаар спортын долоон холбоогоор танилцуулга хийлгэж, шаардлага хангасан жүдо бөхийн “Чингис хаан 2014” Гран-При тэмцээнийг 2014 оны долоодугаар сард, жүдо бөхийн Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнийг тавдугаар сард, Дэлхийн шилдэг эмэгтэй шатарчдын Гран-При тэмцээнийг наймдугаар сард, чөлөөт бөхийн залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээн, Олс таталтын Азийн аварга шалгаруулах тэмцээн, Гандболын олон улсын тэмцээнийг зургадугаар сард, тэшүүрийн олон улсын тэмцээнийг хоёрдугаар сард зохион байгуулахаар төлөвлөж байна.
Дээрх тэмцээнүүдийг зохион байгуулахад шаардагдах зардлыг 2014 оны төсөвт тусган санхүүжүүлж, тамирчдын болон тэмцээний зохион байгуулалтын бэлтгэл ажлыг хангах арга хэмжээ авахыг Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэлд Засгийн газрын хуралдаанаас үүрэг болголоо.
0 Сэтгэгдэл




















