Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна
Ахмад настнуудад зориулсан Геронтологийн үндэсний төвийн шинэ байр ашиглалтад орлоо
“Монгол-Солонгосын хотын эрчим хүчний өөрчлөлтийн форум”-ыг зохион байгууллаа
Голомт банкны нэрэмжит “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2026 оны шилдэг 100 оюутан тодорлоо
Гал түймрийн аюулыг эрт илрүүлэх зориулалт бүхий өндрийн камерыг 13 байршилд байршууллаа
Шахмал түлш борлуулах цэгүүдийн байршлыг хүргэж байна
Өнөөдөр Монголын 5 бөх хүч сорино
Иргэд орон нутагтаа чанартай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан
Азийн наадмын жүдо бөхийн 57 кг-ын жинд 18 настай Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртлээ
Өсвөрийн сумо бөхийн аварга шалгаруулах тэмцээний бүртгэл эхэллээ
Мэргэжлийн сумо бөхийн 69 дэх их аварга Хакүхо Даваажаргалын нэрэмжит “Ирээдүйн Аваргууд” өсвөрийн аварга шалгаруулах тэмцээн аравдугаар сарын 27-ны өдөр МҮЭСТО-д зохион байгуулагдах гэж байна. Дөрөв дэх жилдээ зохиогдож буй энэхүү тэмцээн нь өсвөр насны хүүхдүүдийн бие бялдарыг өв тэгш хөгжүүлэх, өөртөө итгэлтэй, мөрөөдөл, хүсэл эрмэлзлэл түүндээ тэмүүлсэн зорилготой болгон хөгжүүлэх зорилготойгоор энэ жил “Эрүүл Монгол Хүүхэд” уриатайгаар зохиогдох гэж байна. Энэ удаагийн тэмцээнд аймаг, нийслэлийн дунд сургуулийн сурагчдын дунд гурван насны ангилалтайгаар алт, мөнгө, хүрэл медалийн эздийг тодруулах юм байна. Тэмцээнд гурван насны ангилалд түрүүлсэн медалтнууд болон шигшээ наймд орсон хүүхдүүдээс таван хүүхдийг сонгон шалгаруулж бэлтгэлд хамруулан ирэх оны хоёрдугаар сард Япон улсын Токио хотноо болох “HAKUHO CUP” олон улсын тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцуулах аж.
Тэмцээний бүртгэл есдүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн аравдугаар сарын 25-ны өдрийг дуустал “Их Шавь” дээд сургууль дээр бүртгэх юм. Дэлгэрэнгүй мэдээллийг 88116369, 88014039, 99791852 утсаар лавлах боломжтой.
Мэргэжлийн сумо бөхийн 69 дэх их аварга Хакүхо Даваажаргалын нэрэмжит “Ирээдүйн Аваргууд” өсвөрийн аварга шалгаруулах тэмцээн аравдугаар сарын 27-ны өдөр МҮЭСТО-д зохион байгуулагдах гэж байна. Дөрөв дэх жилдээ зохиогдож буй энэхүү тэмцээн нь өсвөр насны хүүхдүүдийн бие бялдарыг өв тэгш хөгжүүлэх, өөртөө итгэлтэй, мөрөөдөл, хүсэл эрмэлзлэл түүндээ тэмүүлсэн зорилготой болгон хөгжүүлэх зорилготойгоор энэ жил “Эрүүл Монгол Хүүхэд” уриатайгаар зохиогдох гэж байна. Энэ удаагийн тэмцээнд аймаг, нийслэлийн дунд сургуулийн сурагчдын дунд гурван насны ангилалтайгаар алт, мөнгө, хүрэл медалийн эздийг тодруулах юм байна. Тэмцээнд гурван насны ангилалд түрүүлсэн медалтнууд болон шигшээ наймд орсон хүүхдүүдээс таван хүүхдийг сонгон шалгаруулж бэлтгэлд хамруулан ирэх оны хоёрдугаар сард Япон улсын Токио хотноо болох “HAKUHO CUP” олон улсын тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцуулах аж. Тэмцээний бүртгэл есдүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн аравдугаар сарын 25-ны өдрийг дуустал “Их Шавь” дээд сургууль дээр бүртгэх юм. Дэлгэрэнгүй мэдээллийг 88116369, 88014039, 99791852 утсаар лавлах боломжтой.
0 Сэтгэгдэл




















