Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна
Ахмад настнуудад зориулсан Геронтологийн үндэсний төвийн шинэ байр ашиглалтад орлоо
“Монгол-Солонгосын хотын эрчим хүчний өөрчлөлтийн форум”-ыг зохион байгууллаа
Голомт банкны нэрэмжит “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2026 оны шилдэг 100 оюутан тодорлоо
Гал түймрийн аюулыг эрт илрүүлэх зориулалт бүхий өндрийн камерыг 13 байршилд байршууллаа
Шахмал түлш борлуулах цэгүүдийн байршлыг хүргэж байна
Өнөөдөр Монголын 5 бөх хүч сорино
Иргэд орон нутагтаа чанартай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан
Азийн наадмын жүдо бөхийн 57 кг-ын жинд 18 настай Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртлээ
”Спортлог улаанбаатар” бүх нийтийн өдөрлөг болно
Нийслэлийн өдрийг тохиолдуулан өсвөр үе, залуучууд, нийслэлийн иргэдэд
биеийн тамир спортыг сурталчлах, спортоор хичээллэж, эрүүл амьдралын хэв
маяг, бие, сэтгэлийн тэсвэр хатуужилтай шинэ үеийг бий болгох зорилгоор
“СПОРТЛОГ УЛААНБААТАР” бүх нийтийн өдөрлөгийг 10 дугаар сарын 05-нд Их
эзэн Чингис хааны нэрэмжит талбайд нийслэлийн Засаг даргын Тамгын газар,
нийслэлийн Биеийн тамир, спортын газар, нийслэлийн Соёл урлагийн газар,
нийслэлийн Боловсролын газар, нийслэлийн Эрүүл мэндийн газар, дүүргийн
Биеийн тамир, спортын хороод, “Монос” ХХК, Монголын Залуучуудын
холбоотой хамтран зохион байгуулна. Өдөрлөгийн үеэр Нийслэл, дүүргийн
Биеийн тамир, спортын газар, Биеийн тамирын дээд сургуулиуд, фитнесс
клубууд, дүүргийн эрүүл мэндийн нэгдлүүд, спортын барааны төрөлжсөн
дэлгүүрүүд үйл ажиллагаагаа сурталчилна. Мөн спортын төрөл бүрийн
үзүүлэх тоглолт, зурагт үзэсгэлэн, үзэсгэлэн худалдаа, эрүүл мэндийн
үзлэг хийн, бие бялдрын хөгжилтийн түвшин тогтоох сорил авч,гарын
авлага, зөвлөмж зурагт хуудас тараах, дугуйн парад, дугуйн үзэсгэлэн
худалдаа, прокат үйлчилгээ зохион байгуулах юм. Спортын бүх төрлийн секц
дугуйлан, фитнесс клубүүдэд хичээллэх сонирхолтой хүмүүсийг бүртгэх,
хямдалтай үнээр хичээллэх эрх олгох, Бодибилдингийн үзүүлбэр үзүүлэх,
зумбо, белли танец, аэробикийн дасгал заах, нийтийн болон спорт бүжиг
заах, бүжгийн тэмцээн, үзүүлэх тоглолт зохион байгуулах, спортын
гимнастикийн турник, бариултай морь, акробатик, уран сайхны гимнастикийн
үзүүлэх тоглолт, Эрүүл агаар, Эрүүл орчин, Эрүүл –бие бялдар сэдэвт
1000 багшийн “Цэцээ гүн” явган аялалын нээлтийн ажиллагаа бүтэн өдрийн
турш үргэлжлэх юм.

0 Сэтгэгдэл