Улаанбаатарт бага зэргийн бороо, нойтон цас орно
ЗГ: Зөвшөөрөл авах, хүсэлт гаргахаас олгох хүртэлх бүх үйл ажиллагаанд баримт бичгийг иргэнээс нэг удаа авч, өргөдөл, хүсэлтийг шуурхай шийдвэрлэхийг үүрэг болгов
Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтсийн салбарыг Инчон хотод байгуулна
Бямба гарагт шөнийн марафоны үеэр нийтийн тээврийн маршрут, замын хөдөлгөөний зохицуулалт хийнэ
"Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
“Эрдэнэс Тавантолгой” ХК-иас 90 малчны өвөлжилтийн бэлтгэлд дэмжлэг үзүүллээ
МОНГОЛЫН БУРХАН ШАШИНТНЫ ТӨВ ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙДИЙН ТЭРГҮҮН ИХ ХАМБА Д.ЖАВЗАНДОРЖ ЗАВХАН АЙМАГТ МОРИЛЖ БАЙНА
УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод
Монголын баг хоёрдугаар байр эзэллээ
Олон улсын хэмжээний ой тогтоолтын нээлттэй тэмцээн Хонконг улсад өнгөрсөн сарын 28-30-ны өдөр болжээ. Эл тэмцээнд 11 орны 110 тамирчин ой тогтоолтын арван төрлөөр өрсөлдсөнөөс Филиппин улс тэргүүлж, Монгол Улсын баг тамирчид хоёрдугаар байр эзэлсэн байна. Энэхүү тэмцээнд манай улсаас бага, дунд, насанд хүрэгчдийн ангилалд 10 тамирчин өрсөлдсөнөөс 18 алт, зургаан мөнгө, 15 хүрэл нийт 39 медаль хүртэж багаараа хоёрдугаар байрт шалгарлаа. Эл тэмцээний дунд насны ангилалд хоёр алт, зургаан мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн Б.Намуунтуул насанд хүрэгчдийн ангилалд оюун ухаанаа сорьж, нэг алтан медаль хүртсэн байна. Түүний энэ амжилт дэлхийн чансаанд 1700 гаруй тамирчнаас 51-д бичигдэж байгаа юм. Эдгээр тамирчныг ирэх арваннэгдүгээр сард Их Британи улсын Лондонд болох ой тогтоолтын дэлхийн аваргын тэмцээн хүлээж байна.

0 Сэтгэгдэл