Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна
Ахмад настнуудад зориулсан Геронтологийн үндэсний төвийн шинэ байр ашиглалтад орлоо
“Монгол-Солонгосын хотын эрчим хүчний өөрчлөлтийн форум”-ыг зохион байгууллаа
Голомт банкны нэрэмжит “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2026 оны шилдэг 100 оюутан тодорлоо
Гал түймрийн аюулыг эрт илрүүлэх зориулалт бүхий өндрийн камерыг 13 байршилд байршууллаа
Шахмал түлш борлуулах цэгүүдийн байршлыг хүргэж байна
Өнөөдөр Монголын 5 бөх хүч сорино
Иргэд орон нутагтаа чанартай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан
Азийн наадмын жүдо бөхийн 57 кг-ын жинд 18 настай Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртлээ
Африкийн ноён оргил килиманжарод ахин мөрөө үлдээнэ
Африк тивийн ноён оргил Килиманжаро ууланд “Хайрхан аялал” клубийн 30-аас дээш насны 14 тамирчин авирахаар шийджээ. Энэ талаар тус клубийн тэргүүн Ж.Бямбасүрэн “Манай улсаас 2006 оноос хойш Килиманжаро ууланд найман хүн л оргилд нь хүрсэн байдаг. Харин манай багийн хувьд олуулаа оргилд нь гарахаар зорьж байгаагаараа онцлог. Килиманжаро уулын өндөр нь далайн түвшнээс 5895 метр бөгөөд долоон тивийн ноён оргилын нэг. Тамирчид замын зардал болон бүхий л зүйлүүдээ өөрсдөө гаргаж байна” гэлээ. Сонирхлоороо тус уулын оргилд хүрэхээр сэтгэл шулуудсан багийнхан энэ сарын 12-19-нд дайралт хийх юм байна.
Тус клуб нь 2011 онд байгууллагдсан бөгөөд 100 орчим идэвхтэй гишүүнтэй уулын спортын хоёр мастер, таван нэгдүгээр зэрэгтэй тамирчинтай аж. “Хайрхан аялал” клубээс долоо хоног бүрийн амралтын өдрүүдэд Улаанбаатар хотын ойролцоох уулуудаар алхалт хийж бэлтгэлээ хангадаг байна. Уг спортыг сонирхсон хэн бүхэн амралтын өдрүүдээр тэдэнтэй хамт алхаж болох гэнэ.
Африк тивийн ноён оргил Килиманжаро ууланд “Хайрхан аялал” клубийн 30-аас дээш насны 14 тамирчин авирахаар шийджээ. Энэ талаар тус клубийн тэргүүн Ж.Бямбасүрэн “Манай улсаас 2006 оноос хойш Килиманжаро ууланд найман хүн л оргилд нь хүрсэн байдаг. Харин манай багийн хувьд олуулаа оргилд нь гарахаар зорьж байгаагаараа онцлог. Килиманжаро уулын өндөр нь далайн түвшнээс 5895 метр бөгөөд долоон тивийн ноён оргилын нэг. Тамирчид замын зардал болон бүхий л зүйлүүдээ өөрсдөө гаргаж байна” гэлээ. Сонирхлоороо тус уулын оргилд хүрэхээр сэтгэл шулуудсан багийнхан энэ сарын 12-19-нд дайралт хийх юм байна. Тус клуб нь 2011 онд байгууллагдсан бөгөөд 100 орчим идэвхтэй гишүүнтэй уулын спортын хоёр мастер, таван нэгдүгээр зэрэгтэй тамирчинтай аж. “Хайрхан аялал” клубээс долоо хоног бүрийн амралтын өдрүүдэд Улаанбаатар хотын ойролцоох уулуудаар алхалт хийж бэлтгэлээ хангадаг байна. Уг спортыг сонирхсон хэн бүхэн амралтын өдрүүдээр тэдэнтэй хамт алхаж болох гэнэ.
0 Сэтгэгдэл




















