Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улаанбаатарт бага зэргийн бороо, нойтон цас орно ЗГ: Зөвшөөрөл авах, хүсэлт гаргахаас олгох хүртэлх бүх үйл ажиллагаанд баримт бичгийг иргэнээс нэг удаа авч, өргөдөл, хүсэлтийг шуурхай шийдвэрлэхийг үүрэг болгов Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтсийн салбарыг Инчон хотод байгуулна Бямба гарагт шөнийн марафоны үеэр нийтийн тээврийн маршрут, замын хөдөлгөөний зохицуулалт хийнэ "Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас 90 малчны өвөлжилтийн бэлтгэлд дэмжлэг үзүүллээ МОНГОЛЫН БУРХАН ШАШИНТНЫ ТӨВ ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙДИЙН ТЭРГҮҮН ИХ ХАМБА Д.ЖАВЗАНДОРЖ ЗАВХАН АЙМАГТ МОРИЛЖ БАЙНА УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод
1000 багш Цэцээ гүний оргилд гарна
Олон улсын багш нарын эрхийг хамгаалах байгууллагын санаачлагаар 1994 оны 10 дугаар сарын 5-ны өдрөөс эхлэн “Дэлхийн багш нарын өдөр”-ийг (World Teaches" Day) тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн байдаг.
Энэ жилийн дэлхийн багш нарын өдрөөр Нийслэлийн Боловсролын газраас 1000 багшийн явган аялал зохиох гэж байна. “Эрүүл-агаар, Эрүүл-орчин, Эрүүл-бие бялдар” аяллыг “Спортлог Улаанбаатар” аяны хүрээнд зохион байгуулж буй юм. 1000 багшийн аялал Шинэчлэлийн Засгийн газрын нийслэлчүүдийг явган аялалд уриалсан уриалгыг боловсролын салбар хамгийн эхэнд дэмжиж байгаагийн илрэл болж байгаагаараа онцлогтой.  
Аялалд оролцогчид маргааш 09:00 цагаас Чингисийн талбайд цуглаж Манзуширын хийд, Төр хурахын амаас хоёр чиглэлээр ахлаж Цэцээ гүнийн ноён оргилд гарна. Багш нар цэвэр агаарт гарч амралтын өдрөө аялж өнгөрөөгөөд зогсохгүй Боловсролын шинэчлэлийн талаархи санал бодлоо солилцож, ижил сонирхолтой мэргэжил нэгтэнтэйгээ танилцах, түүх соёлын дурсгалт газруудаа танин мэдэх, олон нийтэд үлгэрлэх, байгаль орчноо хамгаалах, цэвэрлэх үйлсэд гар бие оролцох юм.
Чингисийн талбайд хийх аяллын нээлтэд Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцож үг хэлнэ. Мөн нийслэлийн удирдлагууд оролцож багш нарт амжилт хүсч нийтийн биеийн тамирыг дэмжинэ. Аяллын үндсэн бүрэлдэхүүнд нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш нарын төлөөлөл, боловсролын хэлтэс, газруудын мэргэжилтнүүд, Нийслэлийн боловсролын газрын хамт олон оролцоно.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан