Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна
Ахмад настнуудад зориулсан Геронтологийн үндэсний төвийн шинэ байр ашиглалтад орлоо
“Монгол-Солонгосын хотын эрчим хүчний өөрчлөлтийн форум”-ыг зохион байгууллаа
Голомт банкны нэрэмжит “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2026 оны шилдэг 100 оюутан тодорлоо
Гал түймрийн аюулыг эрт илрүүлэх зориулалт бүхий өндрийн камерыг 13 байршилд байршууллаа
Шахмал түлш борлуулах цэгүүдийн байршлыг хүргэж байна
Өнөөдөр Монголын 5 бөх хүч сорино
Иргэд орон нутагтаа чанартай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан
Азийн наадмын жүдо бөхийн 57 кг-ын жинд 18 настай Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртлээ
Исинбаева Европын шилдэг тамирчин болжээ
Оросын тулгууртай харайлтын нэрт тамирчин Елена Исинбаева Европын шилдэг гурван хөнгөн атлетикчдын нэг болсон байна. Исинбаева нь Олимпын хоёр удаагийн, дэлхийн гурван удаагийн аварга тамирчин юм. Европын шилдэг гурван тамирчны тоонд саадтай гүйлтийн тамирчин Чехийн Зузанна Гейнова, Италийн гүйлтийн Валерия Странео нар орсон байна. Хөнгөн атлетикийн шилдэг гурван эрэгтэй тамирчнаар Украйны өндрийн харайлтын Богдан Бондаренко, Британийн гүйлтийн Мо Фара, Польшийн зээрэнцэг шидэлтийн Павел Файдек нар тодорсон байна. Оросын нэрт тамирчин Елена Исинбаева нь өнгөрсөн наймдугаар сард Москва хотноо болсон Дэлхийн хөнгөн атлетикийн аварга шалгаруулах тэмцээний үеэр мэдэгдэл хийж олон нийтийн анхаарлыг маш ихээр татсан юм. Аварга шалгаруулах тэмцээний өмнө Орос улс ижил хүйстэн хоорондын бэлгийн харилцааг сурталчлахыг хориглосон хууль баталсан нь Америк, Европын ижил хүйстнүүдийн эрхийг хамгаалагчдын уур хилэнг ихэд хөдөлгөсөн юм. Тэмцээний үеэр зарим тамирчин ижил хүйстнүүд хоорондын бэлгийн харилцааг дэмжиж буйгаа илэрхийлсэн үйлдэл хийснийг Исинбаева хатуу шүүмжилж тэмцээнийг явуулж байгаа улсынхаа хуулийг дээдлэх ёстой гэж мэдэгдсэн юм. Тэрээр ”Хэрэв бид ижил хүйстнүүд хоорондын бэлгийн харилцаатай соёлыг сурталчлах, гудамжинд тийм зүйл хийхийг зөвшөөрч эхэлбэл эх орныхоо ирээдүйн хүүхдийнхээ төлөө санаа зовниж байна. Бид өөрсдийгөө хэвийн, стандарт хүмүүс гэж тооцдог юм шүү дээ. Манай улсад эрчүүд нь эмэгтэйчүүдтэй, эмэгтэйчүүд нь эрчүүдтэйгээ амьдардаг. Түүхийн явцад ингэж л зохицчихсон” гэж хэлсэн байдаг. Үүний дараанаас Америк, Европын олон тамирчин Исинбаеваг элдвээр хэлсэн олон мэдэгдэл хийж байсан. Жишээлэхэд, Италийн нэгэн хотын дарга гомо нарын эсрэг мэдэгдэл хийсэн Исинбаеватай гудамжинд таарвал хүчиндэнэ гэж хэлээд буруудан албан тушаалаасаа огцорч байв. Британийн гүйлтийн тамирчин Исинбаеваг Олон улсын олимпын хороооны элч гэсэн тушаалаас халахыг нь ч шаардсан. Үүний дараанаас Олимпын хорооны дарга Жак Рогге нь энэ талаар нарийн авч хэлэлцэнэ гээд маргааныг намжаасан. Энэ бүх дуулианы дараа Исинбаева ийнхүү Европын хамгийн шилдэг хөнгөн атлетикчдийн нэг болсон нь дэлхийн спортын холбоод ижил хүйстнүүдийн талаархи түүнийг байр суурийг хүлээн зөвшөөрсний илрэл гэлтэй.

0 Сэтгэгдэл