Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улаанбаатарт бага зэргийн бороо, нойтон цас орно ЗГ: Зөвшөөрөл авах, хүсэлт гаргахаас олгох хүртэлх бүх үйл ажиллагаанд баримт бичгийг иргэнээс нэг удаа авч, өргөдөл, хүсэлтийг шуурхай шийдвэрлэхийг үүрэг болгов Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтсийн салбарыг Инчон хотод байгуулна Бямба гарагт шөнийн марафоны үеэр нийтийн тээврийн маршрут, замын хөдөлгөөний зохицуулалт хийнэ "Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас 90 малчны өвөлжилтийн бэлтгэлд дэмжлэг үзүүллээ МОНГОЛЫН БУРХАН ШАШИНТНЫ ТӨВ ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙДИЙН ТЭРГҮҮН ИХ ХАМБА Д.ЖАВЗАНДОРЖ ЗАВХАН АЙМАГТ МОРИЛЖ БАЙНА УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод
Сургуулийн автобусыг тусгай маршрутаар явуулахаар туршиж эхэллээ
Улаанбаатар хотын Авто замын хэт ачааллаас урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний дагуу сурагчдыг осол гэмтэлд өртөхөөс  сэргийлэх, аюулгүй байдлыг хангах зорилгоор нэгдсэн автобустай болгож байгаа юм. Өнөөдрийн байдлаар нийслэлийн таван дүүргийн төрийн болон хувийн өмчийн 33 сургуулийн 3 424 сурагчдыг 104 автобусаар нэгдсэн зохион байгуулалтад оруулан тээвэрлэж байна. Гэхдээ хүүхдийн автобусны хүрэлцээ хангалтгүй байгаа учраас Улаанбаатар хотын автозамын хөдөлгөөний ачааллыг бууруулах ажлын хэсгээс алслагдсан хороодын хүүхдүүдийг тээвэрлэх сурагчдын автобусны маршрут шинээр гаргалаа. Нийслэлийн Боловсролын газар, нийслэлийн Тээврийн газрын хамтарсан судалгааны дагуу эхний ээлжинд Сонгинохайрхан дүүргийн 107, 42, 65, 62 дугаар сургуулийн сурагчдийг тээвэрлэх маршрут гаргаж, туршилтаар явуулж эхэллээ. Автобус нь 200 төгрөгөөр зөвхөн сурагчдыг тээвэрлэх бөгөөд Нарангийн голын автобусны буудлаас 07:00 цагт хөдлөн замын буудлуудад зогсон 102 дугаар сургууль, 42 дугаар сургууль, 65 дугаар сургуулийн сурагчдыг хүргээд 62 дугаар сургууль дээр 07:50 цагт ирэх юм. Энэхүү туршилтын үр дүнгээс шалтгаалан цаашид Бэлх, Сэлх, Нисэхийн хүүхдүүдийг тээвэрлэх тусгай автобусны маршрут зохиож, сурагчдыг тээвэрлэхээр төлөвлөөд байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан