Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна
Ахмад настнуудад зориулсан Геронтологийн үндэсний төвийн шинэ байр ашиглалтад орлоо
“Монгол-Солонгосын хотын эрчим хүчний өөрчлөлтийн форум”-ыг зохион байгууллаа
Голомт банкны нэрэмжит “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2026 оны шилдэг 100 оюутан тодорлоо
Гал түймрийн аюулыг эрт илрүүлэх зориулалт бүхий өндрийн камерыг 13 байршилд байршууллаа
Шахмал түлш борлуулах цэгүүдийн байршлыг хүргэж байна
Өнөөдөр Монголын 5 бөх хүч сорино
Иргэд орон нутагтаа чанартай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан
Азийн наадмын жүдо бөхийн 57 кг-ын жинд 18 настай Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртлээ
Олимпын бамбар хүүхдийн гарт дэлбэрчээ
ОХУ-ын Костром хотноо буухиалан аялж явсан “Сочи-2014” өвлийн олимпын бамбар 13 настай охины гарт дэлбэрсэн тухай “Эхо Москвы” мэдээллээ. Галыг хурдан унтраасан болохоор охины гар л түлэгдсэн хэмээн эмч нар мэдэгдсэн байна. Дэргэд нь байсан хүмүүс галыг унтраах гэсэн ч чадалгүй бамбарыг охины гараас салгажээ. Харин “Сочи-2014” зохион байгуулах хорооныхон энэ мэдээллийг няцааж байгаа ч сайтуудад дүрс бичлэг нь нэгэнт тавигджээ. Өвлийн олимп зохион байгуулах хорооны ерөнхийлөгч Дмитрий Чернышенко бамбар дэлбэрээгүй, 13 настай ямар ч охин байгаагүй, бамбарыг зөвхөн Оросын иргэн, 14-өөс дээш насны хүмүүс буухиалж байгаа гэж мэдэгдсэн байна.
“Сочи-2014” олимпын бамбар буухиалж эхэлснээс хойш Москвад Кремлийн орчим явж байхдаа унтарсан тохиолдол гарсан юм. Үүнээс хойш бамбар унтарсан тохиолдол дөрвөн ч удаа гараад байгаа юм. Олимп эхлэх хүртэл буухиалах энэхүү бамбарыг Красноярскийн машин үйлдвэрлэлийн завод 207 сая рубиэр үйлдвэрлэсэн юм. Олимп зохион байгуулах хорооныхон цаашид цас бороо, хүчтэй салхитай байсан ч бамбар унтрахгүй гэж амлаж байна.
олимд уулнаас нарны цацрагаар асаасан бамбар оросын нутгаар асаагуурын гал болон явж байна
ОХУ-ын Костром хотноо буухиалан аялж явсан “Сочи-2014” өвлийн олимпын бамбар 13 настай охины гарт дэлбэрсэн тухай “Эхо Москвы” мэдээллээ. Галыг хурдан унтраасан болохоор охины гар л түлэгдсэн хэмээн эмч нар мэдэгдсэн байна. Дэргэд нь байсан хүмүүс галыг унтраах гэсэн ч чадалгүй бамбарыг охины гараас салгажээ. Харин “Сочи-2014” зохион байгуулах хорооныхон энэ мэдээллийг няцааж байгаа ч сайтуудад дүрс бичлэг нь нэгэнт тавигджээ. Өвлийн олимп зохион байгуулах хорооны ерөнхийлөгч Дмитрий Чернышенко бамбар дэлбэрээгүй, 13 настай ямар ч охин байгаагүй, бамбарыг зөвхөн Оросын иргэн, 14-өөс дээш насны хүмүүс буухиалж байгаа гэж мэдэгдсэн байна. “Сочи-2014” олимпын бамбар буухиалж эхэлснээс хойш Москвад Кремлийн орчим явж байхдаа унтарсан тохиолдол гарсан юм. Үүнээс хойш бамбар унтарсан тохиолдол дөрвөн ч удаа гараад байгаа юм. Олимп эхлэх хүртэл буухиалах энэхүү бамбарыг Красноярскийн машин үйлдвэрлэлийн завод 207 сая рубиэр үйлдвэрлэсэн юм. Олимп зохион байгуулах хорооныхон цаашид цас бороо, хүчтэй салхитай байсан ч бамбар унтрахгүй гэж амлаж байна.
Ц.Хас
0 Сэтгэгдэл
мох
олимпын бамбар оросын нутагт тасарсан одоо зажигалкны бамбар явж байгаа
2013.10.24
2013.10.23




















