Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улаанбаатарт бага зэргийн бороо, нойтон цас орно ЗГ: Зөвшөөрөл авах, хүсэлт гаргахаас олгох хүртэлх бүх үйл ажиллагаанд баримт бичгийг иргэнээс нэг удаа авч, өргөдөл, хүсэлтийг шуурхай шийдвэрлэхийг үүрэг болгов Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтсийн салбарыг Инчон хотод байгуулна Бямба гарагт шөнийн марафоны үеэр нийтийн тээврийн маршрут, замын хөдөлгөөний зохицуулалт хийнэ "Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас 90 малчны өвөлжилтийн бэлтгэлд дэмжлэг үзүүллээ МОНГОЛЫН БУРХАН ШАШИНТНЫ ТӨВ ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙДИЙН ТЭРГҮҮН ИХ ХАМБА Д.ЖАВЗАНДОРЖ ЗАВХАН АЙМАГТ МОРИЛЖ БАЙНА УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод
А.АДИЛБИШ: АНГЛИ ХЭЛНИЙ ҮНДЭСНИЙ ЯЛАГЧ 100 САЯ ТӨГРӨГИЙН ЭЗЭН БОЛНО
Манай улсад англи хэлний үндэсний аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 23-наас эхлэн ирэх сарын 8-ныг хүртэл үргэлжилнэ. Уг тэмцээнийг зохион байгуулж буй Монголын тэтгэлэгт оюутан солилцооны үндэсний төвийн төслийг санаачлагч А.Адилбишээс зарим зүйлийг тодрууллаа.

-Англи хэлний үндэсний аварга шалгаруулах болсон шалтгаан нь юу вэ?
-Англи хэлийг бид ерөн­хий боловсролын сур­гууль болон их, дээд сургуульд л үздэг. 10 гаруй жил англи хэл үзсэн мөртлөө цагаа тулахаар юу ч мэддэггүй. Тэмцээний гол зорилго маань 10 жил сур­сан мөртлөө яагаад юу ч мэдэхгүй байна гэдгийг л орол­цогчиддоо ойлгуулах юм.
-Үндэсний гэхээр их өр­гөн хүрээг хамрах нь. Нас­ны хязгаар тогтоосон уу?
-ЕБС-ийн ахлах ангийн сурагчид, оюутан, залуус оролцох боломжтой.
-Тэмцээн урт хугацаанд болохоор төлөвлөсөн бай­на. Ямар үе шаттайгаар явах юм бол?
-Тэмцээний шалгаруу­лал­тад зориулан 1400 үг, 14 сэдэв бэлдэнэ. Энэ нь хүнд хэрэгтэй амьдралд ойр үгүүд байна. Эдгээр үгийг цээжилсэн тохиолдолд цаашдаа англи хэл сурах, дээрээс нь ажлын болон Элчингийн ярилцлаганд оролцох, TOEFL-ийн шалгалт өгөхөд маш ач холбогдолтой. 1400 үгийг хоёр сарын турш хийсэн судалгааны дүнд гаргах бол 14 сэдвийг нь боловсруулж байна. Шалгалтыг тестээр авна. Боловсролын үнэлгээ­ний төвөөс шалгалтын мате­риалыг боловсруулна. Харин шүүгчдийн хувьд америк хүмүүс байгаа. Тэмцээн “А” бүлэг буюу шалгалтын ма­те­риалыг газар дээр нь задалж шалгах, “В” бүлэг буюу материалаа урьдчилан өгч бэлтгүүлээд, өгөгдсөн ма­териалаас шалгалт авах гэсэн хоёр төрлөөр явна даа.
-Оролцогчдын англи хэлний мэдлэгийн түвшин хамаарах уу?
-Үгүй. Хамгийн гол нь англи хэл бол зөвхөн ерөнхий боловсролын сургуульд эсвэл их, дээд сургуульд сурах зүйл биш гэдгийг л ойлгуулах. Тийм учраас анхан шатны мэдлэгтэй байсан ч хамаагүй.
-Тэмцээнд оролцохын тулд хаана, хэрхэн бүртгүүлэх ёстой вэ. Мөн үндэсний ялагчийг юу хүлээж байгаа бол?
-Ерөнхий боловсролын сургуулийн сурагч 5000 төгрөг, оюутан, залуус 10 мянган төгрөгөөр бүртгүүлнэ. www.NYESCM.ORG, www.education.mn хаягаар бүртгүүлэх боломжтой. Мөн манай Тэтгэлэгт оюутан солилцооны үндэсний төвд өөрийн биеэр ирж бүртгүүлж болно. Шагналын сан маш өндөр. Насны ангиллаар үндэсний ялагчийг тодруулна гэдгийг хэлэх нь зүйтэй байх. Эхний байрт шалгарсан ялагчийг 100 сая төгрөгөөр шагнах ба 300 орчим оролцогчийг урамшуулна. 
Б.Цэдэв
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан