Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна
Ахмад настнуудад зориулсан Геронтологийн үндэсний төвийн шинэ байр ашиглалтад орлоо
“Монгол-Солонгосын хотын эрчим хүчний өөрчлөлтийн форум”-ыг зохион байгууллаа
Голомт банкны нэрэмжит “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2026 оны шилдэг 100 оюутан тодорлоо
Гал түймрийн аюулыг эрт илрүүлэх зориулалт бүхий өндрийн камерыг 13 байршилд байршууллаа
Шахмал түлш борлуулах цэгүүдийн байршлыг хүргэж байна
Өнөөдөр Монголын 5 бөх хүч сорино
Иргэд орон нутагтаа чанартай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан
Азийн наадмын жүдо бөхийн 57 кг-ын жинд 18 настай Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртлээ
Сочигийн олимпийн аюулгүй байдлыг сүүдэр дайрав
Оросын өмнөд нутгийн дэлгүүрт террорист халдлага болсон нь ирэх онд Сочи хотноо болох гэж буй өвлийн олимпийн аюулгүй байдалд санаа зовоосоор байна.
Умард Кавказад орших, Оросын Бүгд Найрамдах Дагестан Улсын нийслэл Махачкала хотын нэг дэлгүүрт өчигдөр дэлбэрэлт болжээ.
Дэлбэрэлтийн улмаас нэг хүн амь үрэгдэж, хоёр хүн шархадсан байна.
Өнгөрсөн сарын 30-нд Махачкалагийн ойролцоо дэлгүүрүүдэд бөмбөг дэлбэрсний улмаас хоёр хүн амь үрэгдсэн билээ.
Энэ хоёр террорист халдлагын хариуцлагыг хэн ч хүлээгээгүй байна. Гэхдээ Оросын өмнөд нутгийн тайван байдалд лалын босогчид заналхийлсээр байгаа юм.
Мөн өнгөрсөн сарын 21-нд амиа золиослогч эмэгтэй Оросын Волгоград мужид автобусанд бөмбөг дэлбэлсний улмаас зургаан хүн амь үрэгдсэн.
Ирэх орны хоёрдугаар сард эхлэх Сочигийн өвлийн олимпийн наадамд саад учруулахаар лалын босогчид сүрдүүлж байна.
Оросын эрх баригчид аюулгүй байдлыг чангатгах арга хэмжээ аваад байгаа ч сүүлд болсон террорист халдлага түгшүүрийг улам нэмэгдүүллээ.
Оросын өмнөд нутгийн дэлгүүрт террорист халдлага болсон нь ирэх онд Сочи хотноо болох гэж буй өвлийн олимпийн аюулгүй байдалд санаа зовоосоор байна.Умард Кавказад орших, Оросын Бүгд Найрамдах Дагестан Улсын нийслэл Махачкала хотын нэг дэлгүүрт өчигдөр дэлбэрэлт болжээ.

0 Сэтгэгдэл