Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна
Ахмад настнуудад зориулсан Геронтологийн үндэсний төвийн шинэ байр ашиглалтад орлоо
“Монгол-Солонгосын хотын эрчим хүчний өөрчлөлтийн форум”-ыг зохион байгууллаа
Голомт банкны нэрэмжит “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2026 оны шилдэг 100 оюутан тодорлоо
Гал түймрийн аюулыг эрт илрүүлэх зориулалт бүхий өндрийн камерыг 13 байршилд байршууллаа
Шахмал түлш борлуулах цэгүүдийн байршлыг хүргэж байна
Өнөөдөр Монголын 5 бөх хүч сорино
Иргэд орон нутагтаа чанартай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан
Азийн наадмын жүдо бөхийн 57 кг-ын жинд 18 настай Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртлээ
Дараа жилийн өдийд Монголын жүдогийн ордон сүндэрлэнэ

Жүдо бөхийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах нэгэн том бүтээн байгуулалтын шавыг өнөөдөр тавилаа. Энэ бол Баянзүрх дүүрийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр Их Монгол хорооллын урд тал буюу Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ард баригдах Монголын Жүдо бөхийн ордон юм. Уг ордон нь 12 давхар оффис болон тамирчдад зориулсан зочид буудал, фитнесс клуб, дөрвөн татами тавьж болох талбайтай 800-1000 хүний суудалтай том заал, усан бассейн, эмнэлэг сургалтын төв гэх мэт спортын хөгжилд шаардлагатай бүхэн нэг доор цогцолсон байх юм. Монголын жүдогийн ордны шавь тавих ёслолд тус холбооны тэргүүн дэд Ерөнхийлөгч Д.Ганбаатар, гүйцэтгэх захирал М.Бөхбат, Олимпын аврга Н.Түвшинбаяр, Дэлхийн аварга Х.Цагаанбаатар, ССАЖЯ-ны Биеийн тамир спортын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Бахыт, улсын шигшээ багийн ахлах дасгалжуулагч О.Балжинням болон жүдо бөхийн тамирчид оролцлоо. Уг ордныг бүтээн байгуулахад 17 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө шаардлагатай ажээ. Уг санхүүжилтийг бөх сонирхогчид болон жүдо бөхийн хөгжлийн төлөө чин сэтгэлтэй олон түмний хандив тусламжаар бий болгоно хэмээн тус холбооныхон төлөвлөж байгаа ажээ. Уг ордны зураг төслийг СГЗ Д.Эрдэмбилэг хийж байгаа ажээ. Тэрээр урьд нь Цонжин болдог дахь Чингис хааны Алтан ташуур цогцолбор, өнгөрсөн долоо хоногт нийслэлийн төв талбайд тэргүүнийг нь залсан Майдар төсөл гэх мэт Монголчуудын бахархал болсон олон бүтээн байгуулалтыг өлгийдөн авсан уран бүтээлч юм. Дараа жилийн энэ үед Монголын жүдогийн ордныг ашиглалтад оруулахаар төлөвлөөд байгаа юм байна.

0 Сэтгэгдэл