Улаанбаатарт бага зэргийн бороо, нойтон цас орно
ЗГ: Зөвшөөрөл авах, хүсэлт гаргахаас олгох хүртэлх бүх үйл ажиллагаанд баримт бичгийг иргэнээс нэг удаа авч, өргөдөл, хүсэлтийг шуурхай шийдвэрлэхийг үүрэг болгов
Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтсийн салбарыг Инчон хотод байгуулна
Бямба гарагт шөнийн марафоны үеэр нийтийн тээврийн маршрут, замын хөдөлгөөний зохицуулалт хийнэ
"Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
“Эрдэнэс Тавантолгой” ХК-иас 90 малчны өвөлжилтийн бэлтгэлд дэмжлэг үзүүллээ
МОНГОЛЫН БУРХАН ШАШИНТНЫ ТӨВ ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙДИЙН ТЭРГҮҮН ИХ ХАМБА Д.ЖАВЗАНДОРЖ ЗАВХАН АЙМАГТ МОРИЛЖ БАЙНА
УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод
Залуу багш, оюутнуудын хүсэн хүлээдэг “Эврика-2014” тун удахгүй
Монголын Залуучуудын Холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Эврика-2014” залуу багш, оюутны эрдэм шинжилгээний бага хурал тун удахгүй 21 дэх жилдээ болох гэж байна.Өмнөх жилийн “Эврика” эрдэм шинжилгээний бага хурал УИХ-ын дарга З.Эхнболдын ивээл дор “Шинжлэх ухаанаа аварья, судалж оролцоё” уриатай зохион байгуулагдаж байсан. Улаанбаатар хотын 60 гаруй их дээд сургууль болон Орхон, Дархан-уул, Говь-алтай, Ховд, Дорноговь, Сүхбаатар аймгийн нийт 160 орчим багш оюутнууд өөрийн судалгааны бүтээлээр илтгэл хэлэлцүүлэн оролцсон юм. “Эврика” эрдэм шинжилгээний бага хурал нь хуульэрхзүй, cоёлурлаг, бизнес, эдийнзасаг, анагаахухаан, геологи уул уурхай, мэдээллийн технологи, инженер техник технологи, эрчим хүч, улс төр, экологи, аялал жуулчлал гэсэн 12 салбарын хүрээнд болсоныг та бүхэн санаж байгаа байх. Эдгээр салбар салбарын шилдэг бүтээлүүдээс манлайлж залуу багш ангилалд Гранпри шагналыг байгалийн ухааны салбарт тэргүүн байр МУИС-ын МКС-ын багш Ц.Батболд“On a Relation between Hilbert-Type Inequality and Gabriel’s Inequiality”сэдэвт бүтээлээрээ, харин оюутны ангилалд техник технилогийн салбарт тэргүүн байр эзэлсэн МУИС-ийн УБС-ийн оюутан С.Ууганбаатар “Хүний тархины цахилгаан импульсыг ашиглан микроконтроллер бүхий төхөөрөмжийг удирдах боломж” сэдэвт бүтээлээрээ хүртсэн юм.
Хамгийн олон жил тасралтгүй явагдаж байгаа өргөн цар хүрээтэй, нэр хүндтэй, шударга ил тод шалгаруулалтаар явагддаг энэхүү бага хурал нь энэ жил хамрах цар хүрээгээ тэлэх гэнэ.
Бүх их дээд сургууль, коллежийн багш, оюутнуудын хийж буй эрдэмшинжилгээ, судалгааны ажилд дэмжлэг үзүүлэх, тэдний бүтээлийг олон нийтэд сурталчилан таниулах, бодит биеллээ олоход нь туслах зорилготой энэхүү хурлыг жил бүр оюутан залуучууд хүсэн хүлээдэг юм.“Эврика-2014” эрдэм шинжилгээний бага хуралд оролцох залуу багш, оюутны материаллыг энэ сарын 22-оос эхлэн МЗХ-ны төв байранд хүлээн авах аж.

0 Сэтгэгдэл