Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улаанбаатарт бага зэргийн бороо, нойтон цас орно ЗГ: Зөвшөөрөл авах, хүсэлт гаргахаас олгох хүртэлх бүх үйл ажиллагаанд баримт бичгийг иргэнээс нэг удаа авч, өргөдөл, хүсэлтийг шуурхай шийдвэрлэхийг үүрэг болгов Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтсийн салбарыг Инчон хотод байгуулна Бямба гарагт шөнийн марафоны үеэр нийтийн тээврийн маршрут, замын хөдөлгөөний зохицуулалт хийнэ "Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас 90 малчны өвөлжилтийн бэлтгэлд дэмжлэг үзүүллээ МОНГОЛЫН БУРХАН ШАШИНТНЫ ТӨВ ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙДИЙН ТЭРГҮҮН ИХ ХАМБА Д.ЖАВЗАНДОРЖ ЗАВХАН АЙМАГТ МОРИЛЖ БАЙНА УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод
Цэцэрлэг бариулах иргэдийн саналыг ирэх оны төсөвт тусгахаар төлөвлөж байна
Нийслэлийн Засаг даргын “Иргэний оролцоотой төсөв-2014” хэлэлцүүлэг зохион байгуулах тухай А/984 тоот захирамжийн дагуу нийслэлийн 152 хороогоор дамжуулан 318,000 өрх бүрээс нийслэлийн ирэх оны төсвийн төсөлд тусгах ажлуудыг саналын хуудсаар авсан.  Саналыг орон сууцны өрх, гэр хорооллын өрх гэсэн 2 төрлөөр Нийгэм, дэд бүтэц, нийтийн үйлчилгээ, тохижилт, аюулгүй байдлын 5 чиглэлээр авсан бөгөөд иргэдийн дийлэнх нь хороондоо нэн түрүүнд цэцэрлэг барих шаардлагатай гэж үзжээ. Өнөөдрийн байдлаар нийслэлийн 9 дүүрэгт ажиллаж буй төрийн болон хувийн 129 цэцэрлэгт 97010 хүүхэд хамрагдаж байна. Харин цэцэрлэгт огт хамрагдаагүй 31345, хүчин чадал хэтэрснээс 21850 нийт 53195 хүүхдэд цэцэрлэг шаардлагатай байгаа юм.

- Нийслэлд цэцэрлэггүй хороодын судалгааг гаргахад:
- Баянгол дүүрэгт 5, 12, 16, 17, 19, 21 ,22, 23
- Баянзүрх дүүрэгт 4, 7, 14, 17, 21, 22, 24,26, 27, 28
- Сонгинохайрхан дүүрэгт 4, 5, 22, 26, 28, 29, 32
- Сүхбаатар дүүрэгт 2, 5, 22, 26, 28, 29, 32
- Чингэлтэй дүүрэгт 5, 7, 8, 11,16, 17
- Хан-Уул дүүрэгт 8,15
- Налайх дүүрэгт 2, 7-р хороо гээд нийт 42 хороо нэг ч цэцэрлэггүй байна.

Эдгээр хороодыг цэцэрлэгтэй болгож, нийт хүүхдийг цэцэрлэгт хамруулахын тулд 240 хүүхдийн багтаамжтай 220 цэцэрлэг барих хэрэгтэй байна. Тиймээс нийслэлийн ирэх оны төсвийн төслийг боловсруулахдаа иргэдийн саналыг үндэслэн нэг ч цэцэрлэггүй, нэн шаардлагатай хороонд нийслэлийн төсвийн хөрөнгө, орон нутгийн хөгжлийн сангаас санхүүжүүлэн цэцэрлэг барих төслийг тусгахаар төлөвлөж байна. Нийслэлийн нутаг дэвсгэрт шинээр баригдах цэцэрлэгийг улсын төсөв, нийслэлийн төсөв, орон нутгийн хөгжлийн сан зэрэг бүхий л хөрөнгийн эх үүсвэрээс санхүүжүүлэх боломжтой юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Horoodoo bichihdee aldaa gargachihajdee
Хамгийн их уншсан