Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна
Ахмад настнуудад зориулсан Геронтологийн үндэсний төвийн шинэ байр ашиглалтад орлоо
“Монгол-Солонгосын хотын эрчим хүчний өөрчлөлтийн форум”-ыг зохион байгууллаа
Голомт банкны нэрэмжит “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2026 оны шилдэг 100 оюутан тодорлоо
Гал түймрийн аюулыг эрт илрүүлэх зориулалт бүхий өндрийн камерыг 13 байршилд байршууллаа
Шахмал түлш борлуулах цэгүүдийн байршлыг хүргэж байна
Өнөөдөр Монголын 5 бөх хүч сорино
Иргэд орон нутагтаа чанартай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан
Азийн наадмын жүдо бөхийн 57 кг-ын жинд 18 настай Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртлээ
Болт, Фрэйзер-Прайс нар дэлхийн шилдэг тамирчид боллоо
Ямайкийн тамирчин Усэйн Болт, Шелли-Анн Фрэйзер-Прайс нар 2013 оны дэлхийн шилдэг эрэгтэй, эмэгтэй тамирчин боллоо.
Таван удаа энэ шагналын эзнээр тодорсон Болт, анх удаа авсан Фрэйзер-Прайс нар “Олон улсын тамирчдын холбоодын холбоо”-ны дэлхийн тамирчдын гала тоглолтын үеэр шагналаа авчээ. Хоёр тамирчинд 100 мянган долларын мөнгөн шагнал дагалдан очно. 2008, 2009, 2011, 2012 оны дэлхийн шилдэг тамирчин болж байсан, 27 настай Болт энэ онд Москва хотноо болсон хөнгөн атлетикийн ДАШТ-ий 100 болон 200 метрийн зайд түрүүлсэн юм. 26 настай Фрэйзер-Прайс мөн Москва хотноо болсон хөнгөн атлетикийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 100 метрийн зайд түрүүлсэн билээ.
Ямайкийн тамирчин Усэйн Болт, Шелли-Анн Фрэйзер-Прайс нар 2013 оны дэлхийн шилдэг эрэгтэй, эмэгтэй тамирчин боллоо.Таван удаа энэ шагналын эзнээр тодорсон Болт, анх удаа авсан Фрэйзер-Прайс нар “Олон улсын тамирчдын холбоодын холбоо”-ны дэлхийн тамирчдын гала тоглолтын үеэр шагналаа авчээ. Хоёр тамирчинд 100 мянган долларын мөнгөн шагнал дагалдан очно. 2008, 2009, 2011, 2012 оны дэлхийн шилдэг тамирчин болж байсан, 27 настай Болт энэ онд Москва хотноо болсон хөнгөн атлетикийн ДАШТ-ий 100 болон 200 метрийн зайд түрүүлсэн юм. 26 настай Фрэйзер-Прайс мөн Москва хотноо болсон хөнгөн атлетикийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 100 метрийн зайд түрүүлсэн билээ.
0 Сэтгэгдэл




















