COP17 хурлын үеэр "Нарантуул", "Дүнжингарав" худалдааны төвийн авто зогсоолыг хаана
“COP Time”-ийн өргөтгөсөн хуралдаан болж байна
Туул гол дээгүүр 476 метр урт гүүр барьж байна
Ерөнхий сайд БНХАУ-аас сар бүр 12-15 мянган тонн АИ-92 автобензин тогтмол нийлүүлэх хүсэлт тавилаа
"ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов
Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ
МИАТ ТӨХК “БОИНГ” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ
Нийслэлд 107 ШТС-аар АИ 92 автобензин түгээж байна
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах I шатны бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ
ИРЭХ ОНД НИЙСЛЭЛД ЦЭЦЭРЛЭГ, БАГА СУРГУУЛИЙН 17 ЦОГЦОЛБОР БАРИНА
Эдийн засгийн байдал амаргүй байгаа учир Монгол Улс 2014 оны төсвөө батлахдаа нэлээдгүй объект болон сургууль, цэцэрлэгийн барилгын төсвийг царцаасан. Харин нийслэлчүүд ирэх оныхоо төсвийг хэлэлцэж, батлахдаа зарим газарт сургууль, цэцэрлэг барихаар тусгасан байна. Улаанбаатар хотын 2014 оны төсвийг боловсруулахдаа анх удаа “Иргэний оролцоотой төсөв-2014” хэлэлцүүлгийг зохион байгуулж, нийслэлийн 152 хороогоор дамжуулан 318 мянган өрхөөс санал авч, иргэдээс хамгийн их ирүүлсэн саналыг тусгасан аж. Иргэд 157 байршилд цэцэрлэг барих, хороо бүрт гэрэлтүүлэг, хүүхдийн тоглоомын талбайн тохижилт, камержуулалт, утасгүй интернэтийн орчинг бүрдүүлж өгөхийг хүсчээ. Тэгвэл ирэх оны төсөвт эдгээр саналыг шийдвэрлэхээр цэцэрлэг, бага сургуулийн 17 цогцолбор, он дамжин 36 сургууль, 37 цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулахаар хөрөнгө суулгажээ.
Мөн Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих санд таван тэрбум, бичил зээлийн санд 15.2 тэрбум гээд нийт 20.2 тэрбум төгрөгийг төсөвлөсөн бөгөөд нийслэлийн Засаг дарга энэхүү хөрөнгийг иргэдийн санаачилга, хяналтаар хуваарилан тэдний амьжиргаа, орлогыг нэмэгдүүлэхэд өөрсдийнх нь оролцоог ханган, хэрэгжүүлэх бодлого баримтлах чиглэл өгсөн аж. Нийслэлийн хот тохижуулах зардалд энэ онд 41.1 тэрбум төгрөг төсөвлөж, гүйцэтгэсэн бол ирэх онд 60.7 тэрбум болгож нэмэгдүүлсэн байна. Харин ирэх оны төсвөөс 11.8 тэрбум төгрөгийн урсгал зардлыг хасчээ. Энэ нь, төвлөрсөн арга хэмжээний зардал, эд хогшил худалдан авах хөрөнгө гээд нийслэл тэвчиж болох бүхий л зардлаа танасан нь энэ аж.
Эдийн засгийн байдал амаргүй байгаа учир Монгол Улс 2014 оны төсвөө батлахдаа нэлээдгүй объект болон сургууль, цэцэрлэгийн барилгын төсвийг царцаасан. Харин нийслэлчүүд ирэх оныхоо төсвийг хэлэлцэж, батлахдаа зарим газарт сургууль, цэцэрлэг барихаар тусгасан байна. Улаанбаатар хотын 2014 оны төсвийг боловсруулахдаа анх удаа “Иргэний оролцоотой төсөв-2014” хэлэлцүүлгийг зохион байгуулж, нийслэлийн 152 хороогоор дамжуулан 318 мянган өрхөөс санал авч, иргэдээс хамгийн их ирүүлсэн саналыг тусгасан аж. Иргэд 157 байршилд цэцэрлэг барих, хороо бүрт гэрэлтүүлэг, хүүхдийн тоглоомын талбайн тохижилт, камержуулалт, утасгүй интернэтийн орчинг бүрдүүлж өгөхийг хүсчээ. Тэгвэл ирэх оны төсөвт эдгээр саналыг шийдвэрлэхээр цэцэрлэг, бага сургуулийн 17 цогцолбор, он дамжин 36 сургууль, 37 цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулахаар хөрөнгө суулгажээ. Мөн Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих санд таван тэрбум, бичил зээлийн санд 15.2 тэрбум гээд нийт 20.2 тэрбум төгрөгийг төсөвлөсөн бөгөөд нийслэлийн Засаг дарга энэхүү хөрөнгийг иргэдийн санаачилга, хяналтаар хуваарилан тэдний амьжиргаа, орлогыг нэмэгдүүлэхэд өөрсдийнх нь оролцоог ханган, хэрэгжүүлэх бодлого баримтлах чиглэл өгсөн аж. Нийслэлийн хот тохижуулах зардалд энэ онд 41.1 тэрбум төгрөг төсөвлөж, гүйцэтгэсэн бол ирэх онд 60.7 тэрбум болгож нэмэгдүүлсэн байна. Харин ирэх оны төсвөөс 11.8 тэрбум төгрөгийн урсгал зардлыг хасчээ. Энэ нь, төвлөрсөн арга хэмжээний зардал, эд хогшил худалдан авах хөрөнгө гээд нийслэл тэвчиж болох бүхий л зардлаа танасан нь энэ аж.
С.Заяа
0 Сэтгэгдэл
























